“САРС”-тай төстэй шинэ вирус дэгдэж эхэллээ

   2003 онд Азид дэгдэж, аюулын харанга дэлдсэн аймшигт халдварт өвчин “САРС”-тай төстэй, шинэ төрлийн вирус Ойрхи Дорнодод гарч эхэлсэн байна. Одоогийн байдлаар тус халдварт өвчний улмаас Саудын Арабын нэг иргэн амиа алдаад байгаа бөгөөд Катарын нэг иргэний биеийн байдал тун муу байгаа гэнэ.
   2003 онд Азид дэгдэж, аюулын харанга дэлдсэн аймшигт халдварт өвчин “САРС”-тай төстэй, шинэ төрлийн вирус Ойрхи Дорнодод гарч эхэлсэн байна. Одоогийн байдлаар тус халдварт өвчний улмаас Саудын Арабын нэг иргэн амиа алдаад байгаа бөгөөд Катарын нэг иргэний биеийн байдал тун муу байгаа гэнэ. Бөөрний архаг дутагдалтай түүнийг тус халдварын шинж тэмдэг илэрсэн  буюу өнгөрөгч бямба гарагт Катарын нийслэлээс Лондон хотод агаарын тээврээр тусгаарлан авчирч, эмчилгээ хийж эхэлжээ.
Корона вирусын бүлэгт багтах агаар дуслын замаар халддаг тус шинэ төрлийн халдварыг есөн жилийн өмнө Азид дэгдэж, 800 гаруй хүний амийг авч одсон амьсгалын замын цочмог халдвар “САРС” өвчинтэй адил төстэй болохыг тогтоогоод байгаа бөгөөд өвчний шалтгааныг тодруулахаар ажилласаар байна. Тэд хүн амын дунд хурдацтай тархах вий хэмээн сэрэмжилж, сүүлийн тохиолдол илэрсэн даруйд ДЭМБ-д мэдэгдэж, яаралтай арга хэмжээ авахыг сануулжээ.

 О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.18.146)

    2012-09-25

    яадаг гайтай өвчин нь бас дэгдээд унаваа