Япон, Хятадын харилцаанд сэв сууж болзошгүй

Япон, Хятадын хооронд үүсээд буй таагүй уур амьсгал хоёр орны харилцаанд сэв суулгаж болзошгүй байна.

Япон, Хятадын хооронд үүсээд буй таагүй уур амьсгал хоёр орны харилцаанд сэв суулгаж болзошгүй байна.

Хятадын тал Япон улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг гэнэт цуцалсан нь  хоёр орны хооронд таагүй уур амьсгал үүсгэх шалтгаан болоод байна. Олон нийтийг хамарсан хүндэтгэлийн томоохон арга хэмжээ ирэх пүрэв гарагт Бээжин хотноо зохион байгуулагдах байсан бөгөөд Японы Окинава муж дахь Синкакү арлын нутаг дэвсгэрийн асуудлаархи маргаанаас үүдэн ийнхүү цуцлагдахад хүрчээ.

Бээжин дэхь Японы Элчин Сайдын Яамнаас мэдээлж байгаагаар, ойн ёслолын ажиллагааг зохион байгуулагч Хятад Японы Нөхөрлөлийн нийгэмлэгээс ням гарагт ёслолын ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг хэсэг хугацаанд хойшлуулахыг хүссэн гэлээ. Тэд Японы засгийн газар Сенкакү арлыг Хятадтай хаяа дэрлэн оршдогийг  үл хайхран, өөрийн эзэмшлийнх хэмээн дангаар өмчирхөж, улмаар уур амьсгалыг сүйтгэж орхисон хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн гэнэ.

ХэдийгээрСинхуа мэдээллийн агентлаг  Хятадын Гадаад Хэргийн Сайд Тан Жиасуан болон Нөхөрлөлийн Нийгэмлэгийн Япон гишүүд хамтарч хуралдаж, дахин хугацаа товлон, ёслолын ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлнэ хэмээн мэдээлж байгаа ч, Хятадын тал тус газар нутгийг хамтран эзэмших хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Японы талыг буулт хийхийг шаардаж байгаагийн илрэл болгож, ёслолын ажиллагааг санаатайгаар цуцалсан хэмээн эх сурвалжууд үзэж байна.

 О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)