АНУ Ираны албаныхан виз олгосонгүй

   АНУ-ын засаг захиргаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох Ираны албаныхан, түүний дотор хоёр сайдад нэвтрэх виз олгохоос татгалзсан гэж Ираны “Фарс” агентлаг мэдээлэв.
   АНУ-ын засаг захиргаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох Ираны албаныхан, түүний дотор хоёр сайдад нэвтрэх виз олгохоос татгалзсан гэж Ираны “Фарс” агентлаг мэдээлэв. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дахь удаагийн чуулга уулзалт АНУын Нью-Йорк хотод болж байгаа билээ. Өнгөрөгч 20-нд эхэлсэн энэ уулзалт ирэх 28-ны өдөр өндөрлөнө. АНУ-ын Төрийн департамент үүнээс хоёр сарын өмнө НьюЙоркт болох энэ уулзалтад оролцох Ираны Засгийн газрын 160 хүний 20-д нь виз олгохоос татгалзаж байжээ.
АНУ Тегераны эрх баригчдын цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж Ираны Засгийн газрын олон хүнд визний хориг тогтоосон. Ираны “Фарс” агентлаг НҮБын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох боломжгүй болсон хоёр сайдын нэрийг хэлээгүй ч Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг Гадаад харилцааны сайд Али Акбар Салехи болон Ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Эсфандиар Рахим Машай нар дагалдан явж магадгүй гэж мэдээлжээ.
М.Ахмадинежад Ерөнхий ассамблейн чуулганы илтгэл тавих сүүлийн өдрийн арга хэмжээнд оролцож, үг хэлэхийг хүсч байгаа аж. Илтгэл тавих сүүлийн хугацаа маргааш буюу лхагва гаригаар дуусгавар болох юм байна. М.Ахмадинежад Ираны Ерөнхийлөгчөөр томилогдсоноосоо хойш жил бүр зохиогддог Ерөнхий ассамблейн чуулганд алгасалгүй оролцжээ.
Түүний аюулгүй байдлыг Ираны аюулгүйн албаны 150 гаруй албан хаагч хамгаалах ба АНУ М.Ахмадинежадыг уулзалтад оролцохыг зөвшөөрвөл дээрх 150 гаруй хүнд виз олгох юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган зөвхөн төв штаб байрлах Нью-Йоркт болдог ба үүнээс өмнөх уулзалтууд дээр АНУ М.Ахмадинежадын дагалдагчдад бүгдэд нь виз олгож байжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)