Хятад ойн үйл ажиллагааг цуцаллаа
- 2012-09-25
- Дэлхий
- 0
Бээжингийн эрх баригчид Японы Засгийн газартай дипломат харилцаа
тогтоосны 40 жилийн ойн арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан байна. Тус
хоёр улс олон жилийн таагүй байдлын дараа 1972 оны есдүгээр сарын 27-нд
дипломат харилцаа тогтоожээ
Бээжингийн эрх баригчид Японы Засгийн газартай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан байна. Тус хоёр улс олон жилийн таагүй байдлын дараа 1972 оны есдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоожээ. Хятадын эрх баригчид үүнээс өмнө ХятадЯпоны хооронд дипломат харилцаа тогтсоны баярыг жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан бөгөөд Сенкаку буюу Дяойатао арлын маргаанаас ийнхүү ирэх 27-нд болох арга хэмжээг цуцаллаа.
Ингэснээр мөн Японы төлөөлөгчидтэй уулзахгүй юм. Уг нь Хятадын албаныхан энэ сарын 27-нд болох тэгш ой давхацсан, түүхт энэ арга хэмжээнд нэлээд эртнээс бэлтгэж, үйл ажиллагааг төлөвлөөд байжээ. Харин Японы тал одоогоор энэ ойг тэмдэглэхгүй гэж мэдэгдээгүй бөгөөд тэмдэглэх эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч Хятадын тал энэ ойн арга хэмжээг цуцалсныг тус улсын төрийн “Синьхуа” агентлаг Гадаадын орнуудтай найрамдалт харилцаа тогтоох Хятадын ард түмний нийгэмлэг болон ХятадЯпоны найрамдлын нийгэмлэгийн албаныхнаас авсан мэдээллээс эш татан мэдээлсэн юм. Мөн Японы “Жижи Пресс” агентлаг энэ мэдээллийг баталсан байна.
Хоёр орны харилцаа бүлэг арлаас болж сүүлийн хэдэн арван жилд байгаагүй доод төвшинд очсоныг Хятадад өрнөөд буй Японыг эсэргүүцсэн жагсаал илтгэж байгаа юм. Япон Улс энэ арлын бүлгийг 1895 оноос тус улсын мэдэлд байсан гэж мэдэгддэг бол Хятад аль 1783 онд уг арлыг өөрсдийн газар нутгийн бүрэлдэхүүндээ оруулсан гэж мэдэгддэг байна.

Сэтгэгдэл (0)