Эквадорын Ерөнхийлөгч сайд нарт хориг тогтоов
- 2012-09-25
- Дэлхий
- 0
Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа сайд нарыг хувийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбоо тогтоохыг хориглолоо.

Ингэснээр тэд зөвхөн төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгөх эрхтэй болж байгаа юм. Энэ нь мэдээж тэдний мэдээлэл одооноос эхэлж цензуртай гарна гэсэн үг. Рафаэль Корреа дээрх хоригоо иргэдэд мэдээлэл түгээхэд төрийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хангалттай гэж тайлбарласан байна.

Сэтгэгдэл (0)