Москвад согтуу жолоочдыг “агнах” ажиллагаа эхэллээ
- 2012-09-25
- Дэлхий
- 0
Хэдхэн хоногийн өмнө Москвагийн Минск гудамжинд аймшигт аваар гарч долоон хүн, тэдний тав нь хүүхэд амь үрэгдсэний дараа нийслэл хотын цагдаагийн удирдлагууд хөлчүүрхсэн жолоочдыг баривчлах их аян өрнүүллээ.
Хэдхэн хоногийн өмнө Москвагийн Минск гудамжинд аймшигт аваар гарч долоон хүн, тэдний тав нь хүүхэд амь үрэгдсэний дараа нийслэл хотын цагдаагийн удирдлагууд хөлчүүрхсэн жолоочдыг баривчлах их аян өрнүүллээ. ОХУ-ын Дотоод хэргийн сайд Анатолий Якунин эл аян энэ сарын 24-нөөс ирэх сарын 1 хүртэл өрнөнө гэдгийг мэдэгджээ. Өнгөрөгч 22-ны өдөр долоон хүн амь үрэгдэж, түүнээс ч олон бэртэж гэмтсэн энэ хэргийг үйлдсэн Александр Максимов гэгч бараг ухаангүй болтлоо согтсон байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, гадаад машин унасан тэрбээр 200 миль/цаг (320 км/цаг)-аас ч хурдтай давхиж байсан гэнэ.
Хэдхэн хоногийн өмнө Москвагийн Минск гудамжинд аймшигт аваар гарч долоон хүн, тэдний тав нь хүүхэд амь үрэгдсэний дараа нийслэл хотын цагдаагийн удирдлагууд хөлчүүрхсэн жолоочдыг баривчлах их аян өрнүүллээ. ОХУ-ын Дотоод хэргийн сайд Анатолий Якунин эл аян энэ сарын 24-нөөс ирэх сарын 1 хүртэл өрнөнө гэдгийг мэдэгджээ. Өнгөрөгч 22-ны өдөр долоон хүн амь үрэгдэж, түүнээс ч олон бэртэж гэмтсэн энэ хэргийг үйлдсэн Александр Максимов гэгч бараг ухаангүй болтлоо согтсон байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, гадаад машин унасан тэрбээр 200 миль/цаг (320 км/цаг)-аас ч хурдтай давхиж байсан гэнэ.Тэрбээр автобусны буудал дээр зогсож байсан бүлэг хүнийг мөргөсөн аж. Оросын хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, ноцтой осол гаргасан тохиолдолд дээд тал нь есөн жилийн хорих ялаар шийтгэхийг тусгажээ. Ер нь ОХУ тэр дундаа Москвад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үзэгдэл их гардаг аж. Албаныхны мэдээлснээр, Москва хотод энэ оны эхний найман сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7141 хэрэг гарчээ. Үүнээс гадна өөр 7759 жолооч согтуу эсэхээ шалгуулахаас татгалзсан хэрэг гарсан байна. Харин энэ оны эхний найман сарын байдлаар согтуу жолоочтой холбоотой 152 осол гарч 15 хүн амь үрэгдэж, 205 хүн бэртэж гэмтжээ.

Сэтгэгдэл (0)