Ливанд томоохон хийн нөөц олдлоо

Британийн “Spectrum” компани Ливаны Израилийн хилийн ойролцоох өмнө зүгийн далайн эргээс 710 тэрбум куб метр нөөцтэй байгалийн хийн орд илрүүлжээ.
Британийн “Spectrum” компани Ливаны Израилийн хилийн ойролцоох өмнө зүгийн далайн эргээс 710 тэрбум куб метр нөөцтэй байгалийн хийн орд илрүүлжээ. Одоогоор энэ орд 40 орчим тэрбум ам.доллараар үнэлэгдээд байгаа аж. Ливан байгалийн хийн дотоод хэрэгцээнийхээ ихэнх хувийг ОХУ-аас авдаг байна. Харин одоо ийм зардал гарахгүй болжээ.

Үүнээс өмнө тус улсын хөрш Кипрээс томоохон хийн орд олдож байжээ. Уг орд ОХУ-аас зургаан тэрбум ам.долларын зээл хүссэн Киприйн хөгжилд ихээхэн дэмжлэг болж байгаа аж. Кипр, Ливан нь Ойрхи Дорнодын бусад орнуудаа бодвол харьцангуй хомс байгалийн баялагтай. Ливан Киприйн адил энэ орддоо түшиглэн эдийн засгаа өргөжүүлэхийг хүсчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)