Афганы хоригдол эмэгтэйчүүдийн тухай кино хийлээ

Европын Холбооноос Афганы шоронд хоригдож байгаа эмэгтэйчүүдийн тухай баримтат кино хийсэн байна.
Европын Холбооноос Афганы шоронд хоригдож байгаа эмэгтэйчүүдийн тухай баримтат кино хийсэн байна. Учир нь Афганы шүүх гэр бүлийн хүчирхийллээс өөрийгөө хамгаалах зорилгоор гэрээсээ оргож зугтсан болон нөхрөөсөө салсан олон тооны эмэгтэйчүүдийг ёс суртахууны доголдол гаргасан гэж үзэн, олон жилийн ял оноосоор байгаа юм.
Европын холбооноос эмэгтэйчүүдийн эрх ашгийг зөрчсөн энэхүү асуудалд анхаарлаа хандуулж, Афганы шүүхийн ялын тогтолцоонд өөрчлөлт оруулах зорилгоор 19 настай Гулназ охины амьдралаас сэдэвлэн, уг баримтат киног бүтээсэн байна. Тэрээр нэгэн эрд хүчиндүүлсний улмаас хүүхэдтэй болж, хохирч хоцорсон хэдий ч, шүүхээс түүнийг завхайрсан гэж буруутган ял сонсгосон ажээ.Тэрээр одоо бяцхан охинтойгоо хамт хоригдож байгаа ажээ. Түүнд оноосон ялын анхны хэмжээ хоёр жил байсан боловч үл мэдэгдэх шалтгаанаар 12 жил болгож сунгасан байна. Гулназын адил олон эмэгтэй түүнтэй адил шалтгаанаар хоригдож байгаа бөгөөд тэдний ихэнхи нь гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон байсан тухай  Афганистан дахь хоригдол эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийж буй эмэгтэй Хэтер Барр ярьжээ.
Европын Холбооны Кабул дахь төлөөлөгч эмэгтэйчүүдийн халамжийн асуудлыг шийдэх нь зайлшгүй шаардлагатай асуудлуудын нэг болоод байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд киноны талаар сэтгүүлчдэд ярилцлага өгөхөөс татгалзсан байна.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал






  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)