Харүмафүжи ёкозунагийн тангараг өргөлөө

    Мэргэжлийн сумо бөхийн холбооны Ёкозунагийн зөвлөл  даваа гаригт хуралдаж, есдүгээр сарын аки башёд түрүүлсэн озэки Харүмафүжид ёкозүна цол хүртээх тухай асуудлыг хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжигдсэн байна.
    Мэргэжлийн сумо бөхийн холбооны Ёкозунагийн зөвлөл  даваа гаригт хуралдаж, есдүгээр сарын аки башёд түрүүлсэн озэки Харүмафүжид ёкозүна цол хүртээх тухай асуудлыг хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжигдсэн байна.  Өнөөдөр Сүмогийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Харүмафүжи Кохэйг ёкозүна цолтноор батламжлах юм. Ёкозүнагийн зөвлөл нь 20 хүний бүрэлдэхүүнтэй, шийдвэр гаргах төвшинд ажилладаггүй ч нэр хүндтэй гэнэ.  

Озэки Харүмафүжи Д.Бямбадорж есдүгээр сарын аки башёд 15 даваа авч, 100 хувийн амжилт үзүүлсэн. Өмнөх нагоё башёд мөн дээрх амжилт үзүүлсэн тэрбээр ийнхүү хоёр башё дараалан 15 даваатай түрүүлж уналгүй давсан даваа нь 31-т хүрээд байгаа. Ингэснээр мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь, монголын сүмочдын гурав дахь аварга болж байгаа юм.


Э.Сарнай

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)