Хоёр толгойтой “гэрийн тэжээвэр” могой

АНУ-ын Өмнөд Каролина мужийн Грийнвүүд тосгонд оршин суудаг нэгэн гэр бүлийнхэн хоёр толгойтой могойг гэрийн тэжээвэр амьтнаа болгон тэжээж, гэр бүлийн гишүүнийхээ тоог нэгээр нэмсэн байна. Шинжлэх ухааны хэтрүүлэгтэй, уран зөгнөлт кино мэт сонсогдож байгаа ч, энэ үнэн аж.
АНУ-ын Өмнөд Каролина мужийн Грийнвүүд тосгонд оршин суудаг нэгэн гэр бүлийнхэн хоёр толгойтой могойг гэрийн тэжээвэр амьтнаа болгон тэжээж, гэр бүлийн гишүүнийхээ тоог нэгээр нэмсэн байна. Шинжлэх ухааны хэтрүүлэгтэй, уран зөгнөлт кино мэт сонсогдож байгаа ч, энэ үнэн аж.
Хачин жигтэй биеийн бүтэц бүхий уг амьтны хамгийн хачирхалтай зүйл нь биеийнхээ эхлэл төгсгөлд байрлах хоёр толгой нь бөгөөд тэрээр хоёр толгойгоороо биеэ чөлөөтэй удирдан чиглүүлж, хянаж чаддаг гэнэ.
Хоёр хэл, дөрвөн нүдтэй, сүүлгүй уг амьтныг Саванна, Престон гэх эгч дүүс гэрийнхээ ойролцоогоос олсон байна. Урьд хожид хоёр толгойтой могойн тухай мэдээлэл цацагдаж байсан хэдий ч, биенийхээ эхлэл төгсгөлдөө толгойтой могой олдож байгаагүй бөгөөд судлаачид түүнийг Сиамийн ихрүүдтэй адил шалтгаанаар бий болсон байх хэмээн үзэж байна.
Ахлах сургуулийн биологийн танхимын мэргэжилтнүүд могойг нарийвчлан судалж, ойролцоогоор 41 см урт болж өсдөг эмгэн хумс, нялцгай биетнээр хооллодог гэм хоргүй амьтан болохыг нь тогтоосон учир эцэг эхчүүд нь гэртээ тэжээхийг зөвшөөрчээ. Хүүхдүүд могойдоо өөрсдийн хүссэн нэрээ өгсөн бөгөөд Престон “Билли Боб”, Саванна “Орио” хэмээх нэрийг өгсөн байна. Хоёр толгойтой учир тэдний дунд нэрний сонголтон дээр маргаан үүсээгүй гэнэ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.179.20.211)

    2012-09-26

    ene gadaadiinhan gj unen duraaraa garuud

  • (202.179.20.211)

    2012-09-26

    yooo ymar evguim be ene 2 tolgoi ni

  • (202.179.20.211)

    2012-09-26

    eson shidiin yumnuud garch irdeg boljee