Содон загвартай флаш дискнүүд
- 2012-09-26
- Дэлхий
- 0
Лонх онгойлгогчтой флаш диск
Флаш дискэн дээрээ өөрийн хүссэн файлаа авч явах боломжийг олгоод зогсохгүй хэрэгцээтэй үед бөглөө мултлах шидэт хэрэгсэл. 25 МВ хурдаар уншиж, 12 МВ хурдаар бичих 1,2, 4, 8, 16 GB багтаамж бүхий сонголттой үйлдвэрлэсэн. Флаш дискний гаднах болоод доторхи гадаргууг ган төмрөөр хийсэн тул бат бөх байх чанарт нь эргэлзэх хэрэггүй.
Гамбургер, пиццан флаш диск

Амттай харагдах эдгээр хэрэгслүүдийг та өөрийн болгосноор 1GB мэдээллээ төвөггүйхэн авч явах боломжтой болно. Үдийн хоолондоо орохоо умартан, цаг завгүй ажилладаг зарим хэнээтэй хүмүүс эдгээрийг “REMINDER”-аа болгож ашиглаж байхад гэмгүй ч, илүүдэл жинтэй хүмүүсийн хувьд идэх дуршлыг тань харах тоолонд хүргэх тул татгалзвал зохилтой байх.
Цаганд нуугдсан флаш диск
4GB –ын багтаамжтай уг флаш дискийг цагны хажуу хэсэгт маш цэвэрхнээр суулгаж өгчээ. Пластик оосор, мөнгөөр бүрсэн ган төмрөн хүрээ, товгор шилэн бүрхүүлтэй тус “тагнуулчийн” цаг флаш дискнээс гадна бас давхар луужинтай.
Хамгийн авсаархан флаш диск
Хумсны толионоос үл ялиг том хэмжээ бүхий 4 мм-ээс хэтрэхгүй зузаантай хромоор өнгөлж гялалзуулсан энгийн бөгөөд эгэлгүй хэрэгсэл. Бие жижиг ч бэлчээр том тэрээр 8 GB мэдээлэл багтаах чадвартай.
Асаагууртай флаш диск

Гал, электрон хэрэгсэл мөнхийн харшлагчид байсан цаг өнгөрснийг илтгэх шинэ бүтээгдэхүүн таны сонирхлыг тэр дундаа эрчүүдийн сонирхлыг татах гэнэ. Түүний флаш диск нь 8 GB мэдээллийг төвөггүйхэн багтаах мэдээллийн технологийн хэрэгцээт хэрэгсэл бол асаагуур нь шингэнээ хичнээн ч удаа дүүргэж болохуйц давуу талтай хийгдсэн байна. Нэг авсан байхад таны насны эдэлгээ болох эд гэнэ дээ. Хромоор өнгөлсөн гоёмсог гадаргуутай, амьтны дүрсийг товойлгон гаргаж чимэглэсэн уг хэрэгсэл эрчүүдийн нэгэн гоёл болох нь дамжиггүй.
Гэрлийн бүрхүүлэн флаш диск
Эдисоны зохион бүтээсэн гэрлийн бүрхүүлийг та одоо флаш дискээ болгон ашиглах боломжтой боллоо. Бусдаас өөрөөр сэтгэж, этгээд содон шийдэлтэй бүтээгдэхүүн хэрэглэх дуртай хүмүүс 1GB багтаамжтай уг хэрэгслийг худалдан авч болох нь ээ.

Гамбургер, пиццан флаш диск


Цаганд нуугдсан флаш диск

Хамгийн авсаархан флаш диск

Асаагууртай флаш диск

Гэрлийн бүрхүүлэн флаш диск


Сэтгэгдэл (5)
(112.72.13.109)
Яг хаанаас авахын
(122.201.18.160)
yag iim goeiig ni gehdee zardaggui shtee
arsenal (202.179.20.211)
big big like
dulguun (202.179.20.211)
oooh nice
(202.179.20.211)
huurhun l yum taalagdjiine