Тайвань маргаантай арал уруу хөлөг онгоц илгээжээ
- 2012-09-26
- Дэлхий
- 0
Хятад, Японы харилцааг хурцатгаад буй арлын бүлэг рүү Тайванийн тал
хөлөг онгоцууд илгээжээ. Байгалийн хий, загасны нөөцөөр элбэг гэгдээд
буй уг бүлэг арлыг Япон Сенкаку, Хятад Дяоюйдао гэж нэрлэн өөрсдийн
эзэмшил хэмээдэг бол Тайвань ч мөн адил өөрсдийн эзэмшил гэж үзэн
Тяоюйтай хэмээн нэрлэдэг байна.
Хятад, Японы харилцааг хурцатгаад буй арлын бүлэг рүү Тайванийн тал хөлөг онгоцууд илгээжээ. Байгалийн хий, загасны нөөцөөр элбэг гэгдээд буй уг бүлэг арлыг Япон Сенкаку, Хятад Дяоюйдао гэж нэрлэн өөрсдийн эзэмшил хэмээдэг бол Тайвань ч мөн адил өөрсдийн эзэмшил гэж үзэн Тяоюйтай хэмээн нэрлэдэг байна. Тус улс хэдийгээр энэ арлыг өөрсдийн эзэмшил гэсэн байр сууриа хүчтэй илэрхийлж, удаа дараа мэдэгдэл хийгээгүй ч Хятад, Японы хооронд ширүүн маргаан дэгдээд буй энэ үед байр сууриа илэрхийлэв бололтой.
Барууны зарим хэвлэлд бичсэнээр, Тайвань Улс энэ асуудалд оролцож байгаа нь арал үнэхээр байгалийн баялгаар арвин, эсвэл бүс нутагт хэн давуугаа харуулах гэсэн улстөрийн бодлоготой холбоотой аж. Хятад уг арлын эзэмшлийн асуудлаар Японтой маргаан дэгдээсэн нь хоёр орны харилцааг муутгасан. Тэгвэл Тайванийн Засгийн газар, Японы хоорондох харилцаа дээрхийн адил муудах нь тодорхой боллоо.
Учир нь Тайванийн маргаантай арлын бүс рүү загас агнуурын завь илгээгээд зогсохгүй байлдааны хөлөг онгоцууд илгээжээ. Одоогийн байдлаар Тай ваний 60 орчим завь, хөлөг онгоц арлын бүсэд нэвтрээд байгаа аж. Үүний 50 орчим нь загас агнуурын усан онгоц, үлдсэн нь байлдааны хөлөг онгоц гэнэ. Тус улсын албаныхан энгийн иргэдийн аюулгүй байдлын үүднээс байлдааны хөлөг онгоц дагалдуулан илгээсэн гэж тайлбарлажээ. Гурван орны маргаантай энэ арлыг Японы эргүүлийн хөлөг онгоцууд хамгаалдаг ба Тайвань дээрх мэдэгдлээрээ Японыг сүрдүүлсэн юм. Үүнээс өмнө Хятад ч мөн адил загас агнуурын завь, байлдааны хөлөг онгоц хамтад нь илгээж байсан.
Үүний улмаас Японы эргийн хамгаалалтынхан хятад загасчдыг саатуулсан тохиолдолд зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй байгаа юм. Ямартай ч Тайвань Хятадыг дууриалаа. Японы холбоотон АНУ Зүүн Хятадын тэнгис дэх энэ арлыг Японых гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, тус улсыг дэмжсэн ч Хятад, Японыг хоёуланг нь энэ асуудалд аядуу бодлого баримтлахыг уриалсан юм. Мөн Оросын зарим хэвлэлд Тайваний Сенкаку арал уруу хөлөг онгоц илгээсэн үйл явдлыг Тайвань Японы эзэмшлийн далайд халдлаа хэмээн бичсэн байна.

Сэтгэгдэл (0)