Мексикт 35 цагдааг баривчлав

   Мексикт 35 “бохир” цагдааг баривчилжээ. Тэднийг “Зетас”-т тусалж байсанд буруутгасан байна. “Зетас” нь Мексикийн хар тамхины хамгийн хүчирхэг мафиудын нэг юм.
   Мексикт 35 “бохир” цагдааг баривчилжээ. Тэднийг “Зетас”-т тусалж байсанд буруутгасан байна. “Зетас” нь Мексикийн хар тамхины хамгийн хүчирхэг мафиудын нэг юм. Тус улсын албаныхан саяхан зүүн зүгийн Веракруз мужид тусгай ажиллагаа явуулж мафийн гишүүдийг баривчлах үеэр эдгээр 35 цагдааг илрүүлсэн байна. Веракруз Мексикийн хамгийн аюултай муж аж. Сүүлийн хэдэн жилд уг мужид бусад мужидтай харьцуулбал харьцангуй олон хүн амь үрэгджээ.
Учир нь мужийн гэмт хэргийн хамгийн том бүлэг “Зетас” нь бусад бүлэглэлтэй газар нутгийн ноёрхлын төлөө дайн өрнүүлээд байгаа аж. Тиймээс эрэмдэглэж хаясан хүмүүсийн цогцос тус мужаас байсхийгээд олддог юм. Энэ мужид явуулсан тусгай ажиллагаанд Мексикийн Тэнгисийн цэргийн хүчнийхэн оролцжээ. Учир нь орон нутгийн цагдаа нарын дийлэнх нь хар тамхины бүлэглүүдтэй холбоотой байдаг юм байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)