М.Ахмадинежад: Дэлхийн III дайныг Израиль эхлүүлнэ
- 2012-09-26
- Дэлхий
- 0
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад “Дэлхийн III дайныг Израиль
эхлүүлнэ. Тус улс манай улсад халдвал олон орныг хамарсан дайн эхэлнэ”
гэж мэдэгдлээ.
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад “Дэлхийн III дайныг Израиль эхлүүлнэ. Тус улс манай улсад халдвал олон орныг хамарсан дайн эхэлнэ” гэж мэдэгдлээ. Үүнээс өмнө тэрбээр “Израилийг цөмийн байгууламжуудад нь агаараас цохилт өгвөл хариуг нь барина” гэж мэдэгдэж байсан юм. Израилийн эрх баригчдаас Иранд ирэх заналхийлэл өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Тус улс Ираныг цөмийн зэвсэгтэй болоход зургаан сарын хугацаа үлдсэнийг олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудад сануулж, АНУ дэмжихийг хүссэн.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх сонгуультай холбогдуулан эрсдэлтэй алхам хийхээс татгалзсаар байна. Саяхан Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Иранд цохилт өгөхийг яаравчлан Барак Обамаг шахамдуулахаар Вашингтонд айлчлах үеэр Б.Обама түүнийг хүлээн авч уулзахаас татгалзсан юм. Юутай ч Израиль, Иран ирэх дайнд бэлтгэсээр байна.

Сэтгэгдэл (2)
(202.126.91.154)
baild laluud juuduud
(202.9.47.131)
Судасны хатуурлыг арилгах бүтээгдэхүүнийг борлуулж байна Судасны хатуурлыг арилгаж цус шингэлэх холестрин бууруулах үйлчилгээтэй бөгөөд уг бүтээгдэхүүнийг хэрэглэснээр судасны хатуурлаас атеросклерозоос шалтгаалах - Зүрхний титэм судасны хатуурал шигдээс ишеми - Тархины судасны хатуурал тархи мэдрэлийн өвчин - Даралт ба хуян - Хөлийн судас өргөсөх зэрэг олон эмгэгийг эрүүлжүүлэх боломжтой юм Мөн эрүүл мэндийн зөвлөгөө лекцийг үнэ төлбөргүй явуулж байна Утас 96665038