Алдарт боксчин нас баржээ
- 2012-09-26
- Спорт
- 0
Өмнөд Африкийн мэргэжлийн боксчин асан Корри Сандерс зэвсэглэсэн этгээдүүдэд буудуулан нас барсан билээ.
Өмнөд Африкийн мэргэжлийн боксчин асан Корри Сандерс зэвсэглэсэн этгээдүүдэд буудуулан нас барсан билээ. Тэрбээр өнгөрөгч 22-ны өдөр Норт Вест мужийн Бриц хотод нэгэн зоогийн газарт зээ хүүгийнхээ төрсөн өдрийг гэр бүлийн хамт тэмдэглэж байсан аж. Энэ үеэр зэвсэглэсэн гурван этгээд зоогийн газарт дайран орж ирсэн бөгөөд гал нээх үеэр К.Сандерс охиноо биеэрээ хамгаалж гар, гэдсэндээ буудуулсан байна. Хэдийгээр 46 настай алдарт боксчинг удалгүй эмнэлэгт хүргэсэн ч маргааш нь нас баржээ. Хүнд жингийн дэлхийн аварга асан тэрбээр мэргэжлийн рингэд нийтдээ 46 тулаан хийж 42-т ялалт байгуулж байжээ.


Сэтгэгдэл (1)
(202.70.45.102)
үнэхээр зоригтой сайн эр байж дээ