Ерөнхий ассамблейн хэлэлцүүлэг эхэллээ

   АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБын төв штабт эхэлсэн ерөнхий ассамблейн 67 дахь удаагийн чуулга уулзалтын хамгийн “халуун” долоон хоног эхэллээ.
   АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабт эхэлсэн ерөнхий ассамблейн 67 дахь удаагийн чуулга уулзалтын хамгийн “халуун” долоон хоног эхэллээ. Уулзалтын сүүлийн долоо хоногт ерөнхий хэлэлцүүлэг болдог уламжлалтай. Мягмар гаригт эхэлсэн ерөнхий хэлэлцүүлгийн долоо хоногт дэлхий дахинд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэр гаргах төвшинд хэлэлцэх юм.
НҮБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн болон Гадаад харилцааны сайд нарын оролцсон энэхүү уулзалтад Оросын төлөөлөгчид оролцож байгаа юм. Тэднийг тус улсын Гадаад харилцааны сайд Сергей Лавров ахалж иржээ. Ажиглагчдын мэдээлснээр, ерөнхий хэлэлцүүлгийн хамгийн чухал асуудлын нэг нь Сирийн хямрал байх аж.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)