Нэг өдөрт 130 согтуу жолооч илрүүлэв

   ОХУ-ын нийслэл Москва хотын Минскийн гудамжинд нэгэн согтуу жолооч долоон хүн, түүний дотор таван хүүхэд дайрч амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан.
   ОХУ-ын нийслэл Москва хотын Минскийн гудамжинд нэгэн согтуу жолооч долоон хүн, түүний дотор таван хүүхэд дайрч амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан. Үүний дараа тус улсын Дотоод хэргийн яам нийслэл хотод согтуу жолоочдыг баривчлах аян өрнүүлж эхэлжээ. Аяны хүрээнд ганцхан өдрийн дотор 131 согтуу жолоочийг баривчилжээ. Мөн 60 хүн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шинжлүүлэхээс татгалзаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан гурван хэрэг гарсан байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)