Японд 37 хүүхэд нарны хордлого авсан гэнэ
- 2012-09-27
- Дэлхий
- 0
Японы Осака хотод бага сургуулийн 37 сурагчийн бие гэнэт муудаж
эмнэлэгт хүргэгд жээ. Орон нутгийн цагаар өнгөрөгч лхагва гаригийн
өглөөний 09.45 цагийн орчимд “Сакурай” бага сургуулийн багш нарын нэг нь
түргэн тусламж дуудсан байна.

Харин тухайн өдөр Осакад агаарын температур цельсийн 23.9 хэмийн дулаан байсан аж. Энэ нь Японы жирийн нэг өдөр. Харин албаныхан тэднийг бага сургуулиудын хооронд зохиогддог уламжлалт спортын тэмцээн “Ундокай”- д бэлтгэхээр өглөөний 08.00 цагаас хойш гадаа байхдаа наранд цохиулсан гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл (0)