Хятадад нийлүүлэх автомашиныхаа тоог багасгаж эхлэв

   Японы автомашины үйлдвэрлэгч компаниуд Хятадад Японыг эсэргүүцсэн бүх нийтийн хандлага бий болсны улмаас тус улсад нийлүүлэх бүтээгдэхүүнийхээ тоог эрс багасгаж байна.
   Японы автомашины үйлдвэрлэгч компаниуд Хятадад Японыг эсэргүүцсэн бүх нийтийн хандлага бий болсны улмаас тус улсад нийлүүлэх бүтээгдэхүүнийхээ тоог эрс багасгаж байна. “Тоёота”, “Хонда”, “Ниссан” зэрэг компани Японыг эсэргүүцсэн томоохон жагсаал Хятадад өрнөсөн өнгөрөгч хэдэн өдөрт бүтээгдэхүүнийхээ нийлүүлтийг зогсоосон юм.
Үүний улмаас тэд олон сая ам.долларын алдагдал хүлээжээ. Японы автомашин үйлдвэрлэгчид цаашид ч нийлүүлэлтээ багасгах төлөвтэй байгааг мэдээлэв. Хятадад япон автомашины борлуулалт найм дугаар сарын байдлаар 50 хувиар буурсан байна.

Э.ЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)