Монголын гурван бөх өнөөдөр барилдана
- 2012-09-27
- Спорт
- 0
Эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ХХIII дахь ДАШТ Канад улсын
Альберт мужийн Страткон Канти хотын “Millenium Palace” спортын ордонд 3
дэвжээн дээр өнөөдрөөс эхэллээ
Эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ХХIII дахь ДАШТ Канад улсын Альберт мужийн Страткон Канти хотын “Millenium Palace” спортын ордонд 3 дэвжээн дээр өнөөдрөөс эхэллээ. Энэ ДАШТ-нд Азербайжан, Англи, АНУ, Болгар, Беларусь, БНХАУ, Бразил, Вьетнам, Грек, Израиль, Казахстан, Канад, Латви, Монгол, ОХУ, Польш, Румын, Словак, Сьера-Леоне, Тайвань, Турк, Украин, Франц, ХБНГУ, Чех, Швед, Энэтхэг, Эстони, Япон зэрэг 29 орны бөхчүүд оролцож байна. Өнөөдөр 51, 59, 67 кг-ийн жингийн барилдаан болно. 51 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг /“Мега-Старс” клуб/ нэгдүгээр тойрогт польшийн бөх таарах бөгөөд энэ жинд 14 бөх барилдаж байна. Харин 59 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяа /”Хангарьд” клуб/ нэгдүгээр тойрогт канадын бөх Мишель Фаззаритэй таарчээ. Энэ жинд нийтдээ 13 бөх барилдаж байна. 67 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Ц.Баярзаяа /“Мега-Старс” клуб/ нэгдүгээр тойрогт оросын бөх Ирина Богдановатай таарчээ. Энэ жинд 16 бөх барилдаж байна. ДАШТ манай цагаар есдүгээр сарын 28-ны өдрийн 01 цагт эхлэх ажээ.

Сэтгэгдэл (0)