”Алтан намар” аялал болно

Монголын адал явдалт, спорт аяллын холбооноос жил бүр уламжлал болгон оюутнуудын дунд "Алтан намар" сэдэвт спорт аяллын тэмцээнийг зохион байгуулдаг.
Монголын адал явдалт, спорт аяллын холбооноос жил бүр уламжлал болгон оюутнуудын дунд "Алтан намар" сэдэвт спорт аяллын тэмцээнийг зохион байгуулдаг. Тэмцээнд аль ч их, дээд сургууль, коллежийн оюутнууд хамрагдах боломжтой аж. Эл тэмцээнийг Нийслэлийн ардчилсан нам долоо дахь жилдээ ивээн тэтгэн явуулж байгаагаараа бусад аяллын тэмцээнээс онцлог болох гэнэ. Өнөө жилийн тэмцээн энэ сарын 28-30-ны хооронд Гачууртад болох юм байна. Нэг баг зургаан гишүүнтэй байх бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав гурван тамирчин байх ёстой гэв. Аяллын үеэр хурд хүч шалгасан долоон тэмцээн болох бөгөөд төрөл тус бүрдээ аваргуудаа тодруулах юм. Маргааш тус спорт аяллын холбоон дээр техникийн зөвлөгөөн нь болно.

Ч. Батцэцэг

www.unen.mn






  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)