180 км түгжрэлтэй хот
- 2012-09-28
- Дэлхий
- 0
Замын түгжрэлд орж, цаг заваа чамгүй үрж бухимддаг жолооч та дараагийн
удаа ийнхүү гомдоллохдоо Бразилийн томоохон хотын жолооч нарын оронд
өөрийгөө нэг тавиад нэг үзээрэй.
Замын түгжрэлд орж, цаг заваа чамгүй үрж бухимддаг жолооч та дараагийн удаа ийнхүү гомдоллохдоо Бразилийн томоохон хотын жолооч нарын оронд өөрийгөө нэг тавиад нэг үзээрэй. Дэлхийн авто замын түгжрэлээр нилээд асуудалтай “Сао Пауло” гэх тус хотын үдшийн дүр зураг нэг иймэрхүү. Өдөр бүр тэд хамгийн багадаа 180 км үргэлжлэх түгжрэлд орж ийнхүү гацдаг байна. Ачаалал ихтэй зарим гарагт тэр бүү хэл 295 км хүрдэг аж.
Удаан дуншин урагшлах урт замын бөглөрөл дунд зогсох тээврийн хэрэгслүүд улаан тоормосны гэрлээрээ ижилсэх бөгөөд үл ялиг хөдлөх бүрт өнөөх гэрэл нь анивчиж, их хотыг сайн тусгал бүхий ямар ч гэрэлтүүлгээс илүү гэрэлтүүлж чаддаг байна.
Хотын замын түгжрэлийн мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх үүднээс тусгай радио станцыг хүртэл ажиллуулдаг бөгөөд саяхнаас агаарын такси болох нисдэг тэргийг явуулж эхэлжээ. Гэсэн хэдий ч, түгжрэлийн хэмжээ буурахгүй байгаа нь нисдэг тэрэгний үнийг зөвхөн супер бизнесмэнүүд, захирлууд дийлэх дайтай байдагтай холбоотой гэнэ.
Хотын оршин суугчид ажлын байр, ар гэрийн байршлын холоос үүдэн тус замаар олон жилийн турш тэвчээр заан явсаар ирсэн бөгөөд тэдний ихэнх нь замын түгжрэл дунд ажлаа амжуулж дадаж, амин хувийн асуудлаа шийдэж, эхнэр, нөхөртэйгөө танилцсан байдаг аж.

Сэтгэгдэл (4)
(202.179.20.185)
ooooooh novj gej humuus ni yaj amidardag bna aaa
(122.201.18.180)
bulgan shuba zah zeeliin vnees hymd zarnautas 91915043 91914197
(203.91.118.190)
hehe
(202.179.20.253)
хэхэ боож үхмээр юм