Хүний хуруу загаснаас олджээ

Одоогоос хэдэн сарын өмнө ослоор дөрвөн хуруугаа алдсан эрийн нэг хуруу загаснаас олдсон хачирхалтай хэрэг өчигдөр гарчээ.

Одоогоос хэдэн сарын өмнө ослоор дөрвөн хуруугаа алдсан эрийн нэг хуруу загаснаас олдсон хачирхалтай хэрэг өчигдөр гарчээ. Загасчин эр Нолан Калвин есөн сарын 11-ний өдөр барьсан загасаа цэвэрлэх гэж байгаад түүний хурууг олсон бөгөөд түүнийгээ мөсөнд хийж хадгалан, Идахо мужийн Боннер хотын холбооны мөрдөх товчооныхонд хандсан байна.
Албаныхан тус эрхтэнг хурууны хээ унших төхөөрөмж ашиглан, хотын оршин суугч 31 настай Ханс Галассигийнх болохыг олж тогтоож, эзэнд нь мэдэгдсэн байна.
Ноён Галасси зургадугаар сарын 21-ний өдөр “хуруу тээгч” загасыг барьсан нууранд завьтайгаа аялж явсан бөгөөд салхины чиг огцом өөрчлөгдөн завь далбилзах үед бэхэлгээ олсноос барьтал олс хурууг нь гогцоолдон татаж, улмаар зүүн гарынх нь дөрвөн хурууг тасдаж орхисон гэнэ. Түүний хуруунуудаас их хэмжээний цус гарч, мах яс нь ил гарсан байсан тухай тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа дурьдсан байна.
Ослоос хойш тэрээр гарандаа долоо хоногт хоёр удаа эмчилгээ хийлгэсээр байгаа аж. Албаныхан түүнийг олдсон хуруугаа буцааж залгуулахыг хүссэн боловч тэрээр татгалзсан байна. Мөрдөгчид түүнийг санаагаа өөрчилж, хуруугаа буцаан авч магадгүй хэмээн найдаж, хэсэг хугацаанд  хадгалж байхаар шийджээ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.20.185)

    2012-10-01

    yu ch oldoj medne