Секс “гардсан” түрээсийн компьютер

АНУ-ын долоон компаний үзүүлдэг түрээсийн компьютерын үйлчилгээтэй холбоотой нэгэн хачирхалтай хэрэг гарчээ. Тус долоон компани Дизайнвэйр компаний бүтээсэн түрээслэгчийн талаархи мэдээлэл, оршин байгаа газар зэргийг илрүүлдэг PC Rental Agent программыг ашигладаг байсан бөгөөд уг программ хэрэглэгчийн хувийн дэлгэрэнгүй мэдээллийг хадгалаад зогсохгүй, дотны харилцаа, тэр бүү сексийн үйл явцын зураг зэргийг нь автоматаар авсан байжээ.

Тус хэрэг явдал мандсанаас хойш хэрэглэгчийн хувийн нууцад халдсан хэрэг явдал хэмээн үзэж тус программыг үйлчилгээндээ ашиглахыг хориглосон байна. Гэвч байршил тодруулах зэрэг компанид шаардлагатай программчиллыг хэвээр үлдээгээд байгаа гэнэ.
PC Rental Agent программ нь ойролцоогоор дэлхийн 420,000 орчим компьютерт суулгагдсан байдаг бөгөөд хэрэглэгч түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөхгүй аль эсвэл буцааж өгөхгүй удаавал “мөрдөгч төлөв” идэвхижиж, улмаар хувийн бүхий л мэдээллийг дамжуулж байхаар программчлагдсан байна. Уг төлөв нь дэлгэцэн дээр бүртгүүлэхийг хүссэн цонх гарч ирж идэвхиждэг бөгөөд хүмүүс түүнийг нээх анзааралгүй орхидог аж. Хамгийн сонирхолтой нь компьютерийн камераар авсан зурагнуудын ихэнх нь шалдан нүцгэн хүмүүсийн зураг байсан бөгөөд хосуудын сексийн үйл явцыг нэг бүрчлэн авсан байжээ. Иймд, компаниудын зүгээс түрээсийн компьютер ашигладаг хэрэглэгчдийг ахин ийм тохиолдол гаргахгүйн тулд цаг тухайд нь төлбөр тооцоогоо хийж, хэрэгслээ буцаан өгч байхыг анхааруулсан байна.

О.Удвал
    
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (122.201.18.178)

    2012-10-02

    Sexiin hamtragch haij bna

  • (122.201.18.179)

    2012-10-02

    гоё юм биш үү ккк

  • (202.179.20.185)

    2012-10-01

    haha uvchtein