Т.Мөнхтуяа медалийн салхи хагалав

Канадын Страткона хотод болж буй чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай тамирчин Т.Мөнхтуяа амжилттай барилдаж хүрэл медаль хүртлээ. 
Канадын Страткона хотод болж буй чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай тамирчин Т.Мөнхтуяа амжилттай барилдаж хүрэл медаль хүртлээ. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр 51, 59 ба 67 кг-ын жингийн аваргууд тодорсон юм. ОУХМ Т.Мөнхтуяа медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Шеоран Шилпитэй барилдаж, 3-3, 4-2 харьцаатай өрсөлдөгчөө ялжээ. Тэрбээр эхний тойрогтоо Канадын бөх Мишель Фаззариг 1-0, 0-1, 3-1 харьцаагаар илүүрхсэн байна. Хоёрдугаар тойргийн барилдаанд АНУ-ын тамирчин Лейф Эвелин Жейнсийг 3-0, 0-1, 3-1 онооны давуугаар ялжээ.

Удаах барилдаанд Т.Мөнхтуяа Белоруссийн бөх Залина Сидаковатай таарч, 0-2, 0-1 харьцаатай хоёр үед ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болсон юм. Тэмцээний эхний өдөр 51 кг-ын жинд зодоглосон ОУХМ Д.Отгонцэцэг эхний барилдаандаа Польшийн бөх Роксана Марта Засинад 0-1, 3-0, 0-1 харьцаатай дийлдсэн. Харин Польшийн тамирчин дараагийн барилдаандаа АНУ-ын бөхөд ялагдсан тул Д.Отгонцэцэг дагах барилдаанд зодоглох боломжгүй болжээ. Мөн 67 кг-д хүч үзсэн ОУХМ Ц.Баярзаяа эхний тойргийн барилдаанд ялагдсанаар дэлхийн аваргыг тэмцээнийг дуусгасан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)