Югославт дэгдсэн шуугиан буюу харь гаригийн хүнд хийсэн задлан
- 2012-10-01
- Дэлхий
- 0
1966 онд Югослав Улсын “Космус” хэвлэлд гарсан үл мэдэгдэх нисдэг биетийн тухай сурвалжлага дэлхийн нийтэд шуугиан тарив. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 21-нд Югославын жижиг тосгон Отоцекэд харийн нисдэг биет сүйрсний улмаас хотыг бүхэлд нь цэргийн хүчин бүслэлтэд авсан байна. 



1966 онд Югослав Улсын “Космус” хэвлэлд гарсан үл мэдэгдэх нисдэг биетийн тухай сурвалжлага дэлхийн нийтэд шуугиан тарив. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 21-нд Югославын жижиг тосгон Отоцекэд харийн нисдэг биет сүйрсний улмаас хотыг бүхэлд нь цэргийн хүчин бүслэлтэд авсан байна. Ингээд задлан шинжилгээний баг ирж “Маш нууц” гэсэн дардас бүхий хавтаст хэрэг эхэлжээ. Үл мэдэгдэх нисдэг биетээс олдсон цогцсын 80 гаруй хувь нь түлэгдсэн байдалтай байсан аж. Энэхүү олдворыг цэрэг хүчний хамгаалалт дор ачааны тээвэрлэгчээр Белгорад уруу зөөж цэргийн эмнэлэгт хүргэсэн байлаа.

Үүнээс ердөө хоёрхон цагийн дараа цогцсыг авчран тухайн үеийн Югославын нөлөө бүхий эрдэмтэд, “НАСА”-гийн хоёр эрдэмтэн, ОХУ-ын нэг эрдэмтэн гээд нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжилгээний баг ажилдаа оров. Мөн тэдэн дээр гурван хүн нэмэгдсэн нь Засгийн газрын ажиглагч Никола, Зоран, Фредрик нар байлаа. Дээрх гурван зургийг тухайн үед задлан шинжилгээнд гар бие оролцож явсан туслах ажилтан авч өөрийн архивтаа удаан хугацаанд хадгалсны эцэст 2001 онд олонд дэлгэн үзүүлсэн юм. Үүнээс өмнө “Космус” хэвлэл эдгээр зургийн араас таван жил хөөцөлдсөн боловч олж чадалгүй эрэл мухардсан тухай гэрэл зургийн сэтгүүлч Андрей дурсамждаа өгүүлжээ.

Мөн 1966 онд үл мэдэгдэх биетэд задлан шинжилгээ хийсэн долоон эмчийн тав нь ямар ч ор сураггүй болсон нь түүний гайхшралыг ихэд төрүүлж буй гэнэ. Андрей тэдгээр эмчтэй 1982 оныг хүртэл холбоотой байж байгаад жилийн дараагаас холбоо тасарч өнөөдрийг хүртэл эрж хайсан ч нэгнийх нь ч сургийг гаргаж чадаагүй байна. Тэрбээр “Би бүхий л амьдралынхаа турш учир битүүлэг энэ хэргийн араас хөөцөлдөж байна. Анх 1966 оны арваннэгдүгээр сард болсон хэргийн газарт очсон ч битүү хамгаалалттай байсан учир манай хэвлэлийнхэн орж чадаагүй юм. Харин эдгээр зураг олон нийтэд дэлгэгдсэний дараа үнэхээр ийм хэрэг болсон юм байна гэдэгт итгэсэн” хэмээн ярьжээ.
Р.ОЮУНГОО

Сэтгэгдэл (0)