Японы нисэх буудлууд терроризмын эсрэг

   Японы удирдлагууд терроризмаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа чангатгах үүднээс дэлхийн өнцөг булан бүрээс ирж, нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж байгаа олон улсын зорчигчдын биед хайлт хийх шинэ төхөөрөмжөө үйлчилгээндээ нэвтрүүлж эхэллээ.
   Японы удирдлагууд терроризмаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа чангатгах үүднээс дэлхийн өнцөг булан бүрээс ирж, нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж байгаа олон улсын зорчигчдын биед хайлт хийх шинэ төхөөрөмжөө үйлчилгээндээ нэвтрүүлж эхэллээ.
Өмнө нь нисэх онгоцны буудлын ажилтнууд зорчигчдын тээшинд биечлэн шалгалт хийж, шаардлагатай тохиолдолд метал илрүүлэгч ашиглан сэжиг бүхий эд зүйлсийг хянадаг байсан  юм.
Нисэх онгоцны буудлуудыг терроризмын эсрэг арга хэмжээ авах үүднээс бусад шаардлагатай төхөөрөмжийг ашиглан, хяналт шалгалтыг нарийн хийхийг хүлээн зөвшөөрсөн байдаг боловч өндөр үнэ өртөг болоод бусад шалтгаанаар дэлхийн цөөн хэдэн улс үйлчилгээндээ нэвтрүүлсэн байдаг аж.
Японы зам тээврийн яамнаас улсын 30 нисэх буудал дээр тус төхөөрөмжийг тавихыг зөвшөөрсөн бөгөөд өнөөдрөөс эхлэн терроризмтай тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулах төхөөрөмжүүд үүргээ гүйцэтгэж эхлээд байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • yapon (202.179.20.185)

    2012-10-01

    bitgii humuust ataarhaj bgaach

  • doo-doo (202.179.20.185)

    2012-10-01

    budaanii huuhduud uursdiiguu er ni hamgalj l bsan deer shdee ugaasaa

  • (202.179.20.185)

    2012-10-01

    arliin amitdiig alaad haychih vii geed aij ehelj l dee