Буддын дуган хийдүүдийг шатаажээ
- 2012-10-01
- Дэлхий
- 0
Бангладешийн өмнөд хэсэгт орших Буддын тосгон Рамуд Лалын шашинтнууд үй
олноороо цугларч, дуган хийдүүд, айл өрхийн байшин барилгуудыг шатааж
орхисон хэрэг өчигдөр гарчээ.
Бангладешийн өмнөд хэсэгт орших Буддын тосгон Рамуд Лалын шашинтнууд үй олноороо цугларч, дуган хийдүүд, айл өрхийн байшин барилгуудыг шатааж орхисон хэрэг өчигдөр гарчээ.
Орон нутгийн удирдлагуудын хэлж байгаагаар, тэд Буддын таван хийд 18 айлын гэрийг шатааж орхисон байна. Азаар хүний амь эрсдээгүй гэнэ.
Тус хэргийг бүлэглэн үйлдэх болсон шалтгааныг хараахан тодруулаагүй байгаа ч, интернэтээр цацсан зурагнаас үүдэн тус хэрэг мандсан хэмээн орон нутгийн албаны хүмүүс тайлбарласан байна. Тус зурган дээр лалын ариун судар болох Кораныг доромжлон бичсэн байсан аж.
Бангладешийн засгийн газрын зүгээс одоогийн байдлаар дуган хийдүүдийг дахин босгож, өрхүүдэд учирсан хохирлыг арилгаж өгнө гэдгээ мэдэгдэж, өөрийн цэргүүдээ тус бүс нутаг руу илгээгээд байна.
Бангладешийн хүн амын 90 хувь нь Лалын шашинтай бөгөөд зөвхөн нэг хувь нь Буддын шашинтнууд байдаг аж.

Сэтгэгдэл (2)
(202.179.20.185)
1 vs 90 yamar ih zuruuteim be huurhiis
(202.179.20.185)
laluudiig uursdiig ni alval taarna