Дэлхийн соёлын үнэт өвүүд Алеппод булшлагдлаа

Сирийн Алеппо хот дахь Дэлхийн Соёлын өв, эртний үнэт эд зүйлсийг худалдаалдаг төв цэг “саук” зах засгийн газрын цэргүүд болон босогчид хооронд үүсээд буй мөргөлдөөний талбар болж, үнс нурам болж сүйджээ.
   Сирийн Алеппо хот дахь Дэлхийн Соёлын өв, эртний үнэт эд зүйлсийг худалдаалдаг төв цэг “саук” зах засгийн газрын цэргүүд болон босогчид хооронд үүсээд буй мөргөлдөөний талбар болж, үнс нурам болж сүйджээ.
Босогчид пүрэв гарагт Сирийн хойд хэсгийн тус хотыг байлдааныхаа төв талбар болгон хараандаа авч, улмаар засгийн газрыг өдөөн турхирсан билээ. Засгийн газрын цэргүүд үүний хариу болгож, хүмүүс олноороо цуглардаг зах дэлгүүр болоод бусад газруудыг бөмбөгдөж, улмаар олон мянган хүний аминд хүрээд байсан юм.
Баасан гараг болон амралтын өдрүүдэд үргэлжилсэн тус цуст мөргөлдөөний улмаас түүхэн дурсгал, үнэт өвийн томоохон цэг “саук” зах бүрэн шатаж дуусчээ. Хүмүүс галыг унтраах гэж оролдсон боловч, захын ойролцоох халдлага дайралтаас дайжин холдоцгоож, тэдгээрийг аварч чадаагүй байна. Тус захад 2000 гаруй дэлгүүр байрладаг байсан бөгөөд тэднээс зөвхөн үнс нурам л үлджээ.
Засгийн газрын цэргүүд, босогчид хоорондын тус мөргөлдөөн цаашдаа даамжирвал иргэний дайн дэгдэх аюул нүүрлээд байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.20.185)

    2012-10-01

    wtf