Хүчтэй удирдагчийг дахин сонгов
- 2012-10-02
- Дэлхий
- 0
Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган эрх баригч намын тэргүүнээр дахин сонгогдлоо. Өнгөрөгч ням гаригт тус улсын нийслэл Анкара хотод эрх баригч Шударга ёс, Хөгжлийн нам (ШЁХН)-ын дөрөв дэх удаагийн их хурал болсон бөгөөд энэ үеэр түүнийг намын даргаар дахин сонгосон байна.
Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган эрх баригч намын тэргүүнээр дахин сонгогдлоо. Өнгөрөгч ням гаригт тус улсын нийслэл Анкара хотод эрх баригч Шударга ёс, Хөгжлийн нам (ШЁХН)-ын дөрөв дэх удаагийн их хурал болсон бөгөөд энэ үеэр түүнийг намын даргаар дахин сонгосон байна. Тэрбээр ШЁХН-ын даргын албан тушаалд ганцаараа нэр дэвшсэн юм. Ингэснээр тэрбээр энэ намын даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдож байна. 2001 онд байгуулагдсан тус нам парламентын сонгуульд ялалт байгуулсан 2002 оноос хойш Туркийн Засгийн эрхийг барьж байгаа юм. Режеп Тайип Эрдоган баруунд шийдэмгий, хүчтэй удирдагч хэмээн үнэлэгддэг.
Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган эрх баригч намын тэргүүнээр дахин сонгогдлоо. Өнгөрөгч ням гаригт тус улсын нийслэл Анкара хотод эрх баригч Шударга ёс, Хөгжлийн нам (ШЁХН)-ын дөрөв дэх удаагийн их хурал болсон бөгөөд энэ үеэр түүнийг намын даргаар дахин сонгосон байна. Тэрбээр ШЁХН-ын даргын албан тушаалд ганцаараа нэр дэвшсэн юм. Ингэснээр тэрбээр энэ намын даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдож байна. 2001 онд байгуулагдсан тус нам парламентын сонгуульд ялалт байгуулсан 2002 оноос хойш Туркийн Засгийн эрхийг барьж байгаа юм. Режеп Тайип Эрдоган баруунд шийдэмгий, хүчтэй удирдагч хэмээн үнэлэгддэг.Сирийн Ерөнхийлөгч Башар альАссадын үйлдлийг ил тод, хурц шүүмжилдэг тэрбээр барууныг дэмждэг юм. Ойрхи Дорнод дахь барууны гол холбоотон Турк өнгөрөгч зургадугаар сард Сирийг тандах зорилгоор тагнуулын “Хий үзэгдэл-4” хэмээх онгоц илгээсэн юм. Харин уг онгоцыг Сирийн агаарын хүчнийхэн устгасан билээ. Саяхан Саудын Арабын “АльАрабия” телевиз энэ хэргийн талаар маш нууц материал олсноо дэлхий нийтэд мэдээлэв. Тус телевиз Сирийн тусгай ажиллагааны нэгжийн тэргүүн, бригадын генерал Хассан Абдел Рахманаас уг мэдээллийг авчээ. Мэдээлэлд дурдсанаар, Туркийн онгоцыг Сири устгахад Орос оролцжээ.
Сирийн Тартус хот дахь Оросын тэнгисийн цэргийн бааз Туркийн онгоцны байршлыг тогтоон Сирийн талд мэдээлж, тусалсан байна. Мөн Сирийн агаарын хүчнийхэн Туркийн “Хий үзэгдэл-4” онгоцны хоёр нисгэгчийг олзолсон аж. “Хий үзэгдэл-4” Сирийн хилээс холгүй Газар дундын тэнгист осолдсон бөгөөд Турк ослын газрыг удаан хайсны эцэст олж, онгоцны сэг болон нисгэгчдийн цогцсыг гарган авсан юм. “Аль-Арабия”- гийн мэдээлснээр, Сирийн тал Туркийн албаныхныг ослын газрыг олохоос өмнө нисгэгчдийг хөнөөж, осол болсон далайн усанд хаяжээ. “Хий үзэгдэл-4” онгоцыг устгасны дараа Турк НАТО-гийн шуурхай уулзалт зохион байгуулахыг тус эвслийн гишүүн холбоотон орнуудаасаа хүсч, Сирийн хилийн дагуу цэргийн хүч төвлөрүүлж, эрс шийдэмгий үйлдэл хийхэд бэлэн байсан юм.
Гэсэн ч удалгүй цэргийн хүчээ буцаан татсан. Харин шинэ баримтаас үүдэн Турк, Сиритэй цаашлаад ОХУтай ихээхэн маргаан үүсгэж болзошгүй байна. Ямартай ч тус улс шийдэмгий, хүчтэй удирдагч хэрэгтэй гэж үзсэн бололтой. Мөн тус улсын албаныхан “Аль-Арабия”- тай хамтран энэ хэргийг дахин шалгахаар болсон байна. Саудын Арабын эл телевизийн төв Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотод байрладаг бөгөөд Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират нь Туркийн холбоотон, барууныг дэмжигч орнууд юм. Түүнчлэн “АльАрабия”- гийн энэ мэдэгдлийн хариуд ОХУ-ын Засгийн газар одоог хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)