Тэрбумтаны лесби охин эрчүүдийн гэрлэх саналд булагджээ
- 2012-10-02
- Дэлхий
- 0
Хонг Конгийн тэрбумтан эр лесби охиных нь сэтгэлийг хөдөлгөж, хайрыг нь
татаж чадсан эрд 40 сая фунт-ыг шан болгож өгнө хэмээн амласнаас хойш
охин нь түм буман гэрлэх саналд булагдах болжээ.
Хонг Конгийн тэрбумтан эр лесби охиных нь сэтгэлийг хөдөлгөж, хайрыг нь татаж чадсан эрд 40 сая фунт-ыг шан болгож өгнө хэмээн амласнаас хойш охин нь түм буман гэрлэх саналд булагдах болжээ. 33 настай Гиги Чао гэх түүнд мянга мянган эр хайраа илчилсэн бөгөөд 1000 сарнай тэргүүтэй бэлэг сэлтийг илгээгээд зогсохгүй нүцгэн зургаа хүртэл явуулсан байна. Гэсэн хэдий ч охин нь тэднийг огтхон ч авч хэлэлцэхгүй байсан тул тэрээр өнгөрөгч лхагва гарагт шан харамжийн хэмжээг 500 сая хонгконг доллар болгон нэмсэн байна.
Гиги Чао нь аавынхаа “Чеук Нан” компаний гүйцэтгэх захирал бөгөөд Британд боловсрол эзэмшсэн чадварлаг эмэгтэй гэнэ. Тэрээр эцгийнхээ бодлыг нь өөрчлөх гэж хичээж буй оролдлогыг нь хүндэтгэж байгаа бөгөөд тус завшааныг ашиглан, сайхан залуусыг харан нүдээ хужирлаж, өөрийгөө зугаацуулж байгаа аж. Гиги хэлэхдээ “ Би аавдаа их хайртай. Бид маш ойр дотно байж, амьдрал, хайр дурлалын бүхий л нарийн асуудлаа ярилцдаг. Өдөр болгон ажил дээрээ хамт байдаг болохоор сайхан байдаг шүү. Миний ирээдүйн төлөө хийж буй энэ үйлдэл хөгжилтэй байгаа хэдий ч, миний бэлгийн чиг хандлагыг өөрчилж чадахгүй л болов уу” хэмээсэн гэнэ.
Харин Ноён Чао алтан шилээ зүүн ирж, телевизийн ярилцлаганд орохдоо “Бид Гигигийнхээ төлөө бүхнээ зориулж ирсэн. Гэхдээ бид охиныхоо хувь тавиланг өөрчлөх гэж оролдохгүй. Харин хүсч байгаа зүйлдээ хүрэх хүртэл нь бүхий л сонголтыг санал болгох болно” гэсэн байна. Тэрээр “Хүмүүс ажил руу маань зогсоо зайгүй утасдаж, мэйл бичиж, факс илгээдэг. Тэр болгоныг нь унших цаг зав байдаггүй. Зарим хүмүүс надад мөнгө хэрэггүй, харин таны охиныг хэн болох, яагаад ийм сонирхолтойг мэдэх хүсэл байна” хэмээсэн байдаг хэмээн ярьжээ. Тэрээр ярилцлагандаа нэгэн Франц эрийн илгээсэн захиаг онцолсон бөгөөд тэрээр захидалдаа “Би эрэгтэй хүн. Гэхдээ би түүнийг аз жаргалтай байлгаж чадна. Би эмэгтэй хүнээс ч илүү уян зөөлөн сэтгэлтэй” хэмээн бичсэн байсан тухай хөгжилтэй нь аргагүй өгүүлжээ.
Ноён Чао сүүлийн үед залуухан охиныхоо асуудлаар ийнхүү олны өмнө гарах болсон бөгөөд өмнө нь 10000 эмэгтэйтэй учир ургуулж явсан гэдгээ баталж, олныг шуугиулж байсан цуутай эр юм.

Сэтгэгдэл (7)
zochin (202.21.113.202)
etsgiin nugel ohind irj bna daa. humuusee nugel baga hiiye
Zochin (202.131.226.243)
shal teneg iin Utgagui zuil hiij bhiin
(202.179.20.212)
bayachuudiin bayarhal
jenny (122.201.18.145)
nuur muuree buddaggui harin huurhun busgui yum bishuu
(122.201.18.177)
medrel yumnuud bas bhiimdaa
Zochin (182.160.29.29)
Zugeer l karer en teree usguh gesen arga
(122.201.18.172)
yamar novshnuud geheeree ingej zugaatsadag bn aa