Зургаан настанд зодуулсан биеийн тамирын багш

Нью-Йорк хотын нэгэн биеийн тамирын багш зургаан настай Родриго Карпио хүүд зодуулжээ.
   Нью-Йорк хотын нэгэн биеийн тамирын багш зургаан настай Родриго Карпио хүүд зодуулжээ. Бяцхан террор тэрээр 180 см өндөр 99,7 кг жинтэй биеийн тамирын багш Жон Вэбстерийгээ эмнэлэгт хүргэгдтэл нь зодсон байна. Өмнө нь хөл бөмбөгийн тамирчин байсан тэрбээр Нью-Йорк Пост сонинд өгсөн ярилцлагандаа “23 кг жинтэй 6 настай бяцхан хүүд зодуулсаны улмаас шагайгаа мулталж, өвдгөндөө хүнд бэртэл авсан, одоо баруун хөлөндөө гипстэй байгаа” хэмээн ярьжээ. “Жаахан хүүхдэд зодуулж ийм байдалтай болсон гэхэд итгэмээргүй. Харахад  гэмгүй мэт жаахан амьтан хэрнээ үнэхээр аймаар хүүхэд. Инээд хүрмээр ч юм шиг, ичмээр ч юм шиг хачирхалтай хэрэг надад тохиолоо” хэмээн тэрээр өгүүлсэн байна.
Пенисилвани мужийн 330 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагч тэрээр биеийн тамирын багшийгаа зодоод зогсохгүй сургуулийнхаа захирлыг өшиглөж,  хамгаалалтын ажилтнууд тэргүүтэй хэд хэдэн хүнийг чимхэж орхисон гэнэ.
Уг сөргөлдөөн бяцхан эр сургуулийн кафед үеийн хэдэн хөвгүүддээ атмандаж байх үеэс эхэлсэн бөгөөд биеийн тамирын багш түүн дээр очиж, анхааруулга өгөн гарыг нь мушгитал хүү хазаж эхэлсэн аж. Вэбстер түүнийг захирлын өрөөнд тэврэн аваачиж, буулгатал тэрээр шагай руу нь өшиглөж, дараа нь баруун өвдөг рүү нь өшиглөж орхисон гэнэ. Маш их өвдөж байсан болохоор би шууд л газар эвхрэн унасан хэмээн тэрээр ярьсан байна.
“Бяцхан террор” хэмээн нэрлэгдээд байгаа түүний эцэг эхийг дуудаж, гомдол мэдүүлсэн боловч “Алгын чинээ жаахан хүүхдэд зодуулсан гээд байгаа чинь инээдтэй хэрэг” гэсэн хариуг барьжээ. Түүний аав 44 настай Жорже Карпио “Миний бяцхан хүү том хүнийг яаж ингэтэл нь бэртээх юм бэ” гэсэн бол ээж Жосефа Марсиа нь “Жаахан хүүхдийг ийм хэрэгт буруутгах чинь  солиотой хэрэг” хэмээсэн байна.
 

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • (203.91.117.4)

    2013-09-04

    Ха ха айхтар террор гарах нь л дээ

  • shudarga irgen (182.160.42.38)

    2013-09-04

    ter huuhdiig algadaad avsan bol bagsh ooroo shorond orno sh dee.... USA bol huuhdiin erhiig tegej hamgaaldag uls daa

  • (202.179.20.218)

    2012-10-04

    20 40 tonnii container zarna 99114329

  • (202.179.20.218)

    2012-10-04

    20 40 tonnii container zarna 99114329

  • (202.179.20.218)

    2012-10-04

    20 40 tonnii container zarna 99114329

  • bi bi (202.179.20.212)

    2012-10-03

    kkkkkkkkk

  • (122.201.18.149)

    2012-10-02

    like like

  • dema (122.201.18.171)

    2012-10-02

    sain jaal bna uzuuleed uguh heregtei

  • (122.201.18.154)

    2012-10-02

    hehe yun ineedteim be zolig gej

  • xaxa (202.9.47.130)

    2012-10-02

    xaxa