Европын дипломатч iPhone хулгайлжээ
- 2012-10-02
- Дэлхий
- 0
Энэтхэгийн Дели хотын таван одтой зочид буудалд болсон цугларалтын үеэр iPhone утсаа хулгайд алдсан хэрэг гарчээ.
Энэтхэгийн Дели хотын таван одтой зочид буудалд болсон цугларалтын үеэр iPhone утсаа хулгайд алдсан хэрэг гарчээ. Цагдаа нар утасны хулгайчийг эрэн сурвалжсаны эцэст уг этгээд Европын дипломатч эр байсан болохыг нь тогтоосон байна. Тэд өндөр дээд албан тушаалтай хэдий ч, ийнхүү хачирхалтай үйлдэл хийсэн түүний нэрийг нууцалсан байна.
Энэтхэг гаралтай ч, баруун Европт харьяалагддаг тэрбээр дипломатчийн халдашгүй дархан байдалд халдлаа хэмээн биед нь нэгжлэг хийхийг эсэргүүцэн сүрдүүлсэн боловч Делигийн цагдаагийнхан түүний биеэс гар утсыг олсон байна.
Улсын Гадаад Хэргийн Яамнаас түүний хэргийг авч хэлэлцэж, хариуцлага тооцсон бөгөөд утасны эзэн эмэгтэйгээ хүлцэл өчиж, эд зүйлийг нь буцаан өгсөн байна. Утасны эзэн Италийн уран барималч Симона Боччи хэмээх эмэгтэй байсан бөгөөд тэрээр Дели дэхь Италийн Элчин Сайдын Яаман дээр уран зургийн үзэсгэлэнгээ гаргахаар ирсэн байсан аж.

Сэтгэгдэл (5)
(202.179.20.212)
haha
bobo (122.201.18.173)
hehe mongolchuud shig nariin nariin hiij chadkum bj yugaa hiij hulgai hiidiin gehdee 89
(122.201.18.177)
doshin deeree ain haha
(122.201.18.170)
хэхэ харин тх
enetheg garaltai (202.21.111.10)
enetheg garaltai gesen bolohoor garalaa geedegguil yum bna hehe