Сагсан бөмбөгийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болно


Манай  хүүхэд залуусын хамгийн дуртай спорт болох сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэн улмаар олон улсын түвшинд гаргах томоохон зорилготой ажиллаж







Манай  хүүхэд залуусын хамгийн дуртай спорт болох сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэн улмаар олон улсын түвшинд гаргах томоохон зорилготой ажиллаж буй Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ээлжит үйл ажиллагаа  “Залуучуудын улсын аварга” шалгаруулах тэмцээнээр үргэлжилж байна. Тэмцээнд 1992 оноос хойш  төрсөн хүүхэд залуус оролцох бөгөөд тус тэмцээн “I CHUK” компанийн нэрэмжит болж байгаараа онцлог юм. Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 11-ны өдөр 19:00 цагт спортын төв ордонд болох бөгөөд тэмцээн спортын төв ордонд 15-21-ны өдрүүдэд  болно. Тэмцээний эхний гурван байр эзэлсэн баг эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг цом болон алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулах гэнэ.Мөн шилдэг тоглогч эрэгтэй эмэгтэй тус бүр шалгаруулах аж.

Г.Тэмүүлэн

www.unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)