Ослын сэрэмжлүүлэг буюу хайртдаа барьсан гэнэтийн бэлэг
- 2012-10-03
- Дэлхий
- 0
Чикаго хотын оршин суугч нэгэн эр хайртай бүсгүйдээ сонирхолтой байдлаар
гэрлэх санал тавьж, гайхшруулж орхисон байна. 31 настай нисгэгч Раян
Томпсон тэрбээр өөрийн найз бүсгүй 28 настай Карли Кеннидидээ Чикаго
хотын сайхныг тэнгэрийн уудмаас харуулья хэмээн агаарын жижиг
хөлөгтэйгөө аялалд гарчээ.

Чикаго хотын оршин суугч нэгэн эр хайртай бүсгүйдээ сонирхолтой байдлаар гэрлэх санал тавьж, гайхшруулж орхисон байна. 31 настай нисгэгч Раян Томпсон тэрбээр өөрийн найз бүсгүй 28 настай Карли Кеннидидээ Чикаго хотын сайхныг тэнгэрийн уудмаас харуулья хэмээн агаарын жижиг хөлөгтэйгөө аялалд гарчээ.Нислэгийн дундуур тэрээр онгоцны удирдлагын хэсэгт асуудал гарч, удахгүй осолдох нь хэмээн сэрэмжлүүлж, түүнийг ослын үед ашиглах аюулгүй ажиллагааны зааварчилгааг нэн даруй уншихыг хүссэн байна.
“Яг тэр үед бид онгоц сүйрч, бид осолдох нь хэмээн айж сандран, зааварчилгааг уншиж эхэлтэл “Гэрлэх санил тавих ажиллагаа” хэмээн бичсэн байсан” хэмээн тэрээр “Чикаго Сан Таймс” сонинд өгсөн ярилцлагандаа сэтгэл догдлуулан ярьсан байна. Айж балмагдсан байсан тэрээр эхний хэсгийг уншсан хэдий ч, тус дөрвөн үгийн утгыг ойлгоогүй бөгөөд жинхэнэ зааварчилгааг уншиж байна гэж бодон, цааш үргэлжлүүлэн “Түүнийг сайн хамтрагч эсэхийг хэлээрэй. Тэр чамайг үүрд хайрлаж халамжлах болно. Надтай гэрлэх үү? Гэсэн хэсгийг уншаад хууртсанаа мэдсэн байна.
Аюулгүй газардсаныхаа дараа Томпсон түүнд нислэгийн үеийн бүхий л үйл явцыг нууц камераар бичсэн гэдгээ хэлсэн бөгөөд түүнийгээ YouTube хуудаснаа байрлуулж, хүмүүст хүргэсэн байна. Долоохон хоногийн дотор тус бичлэгийг хоёр сая гаруй хүн үзсэн байсан бөгөөд хүмүүст ихэд таалагдсан байжээ. Кенниди түүний гэрлэх саналыг хүлээн аваад зогсохгүй ийнхүү тоглосонд нь огтхон ч уур хүрч, гомдоогүй хэмээгээд, амьдралд нь тохиосон хамгийн гайхамшигтай, дахин давтагдашгүй үйл явдал байсан хэмээн онцолсон байна.

Сэтгэгдэл (7)
bg (124.158.104.24)
huurhun yumaa
(202.179.20.218)
Container zarna 20 40 tonn 99114329 99114329
(202.179.20.218)
Container zarna 20 40 tonn 99114329 99114329
(202.179.20.218)
Container zarna 20 40 tonn 99114329
(202.179.20.218)
үнэхээр гайхалтай
(202.131.244.10)
wow nice this is the real surprise nice gongratulations
(202.179.20.212)
kkkk goeiin be yasan