Ганцаарчилсан нислэгээр дэлхийг тойрсон амжилтыг шинээр тогтоолоо

Швейцарийн иргэн, 22 настай эр дэлхийн ганцаарчилсан нислэг үйлдэж тойрсон хамгийн залуу хүн боллоо. Карло Шмид гэх тэрээр Жулес Вернийн тууж “Дэлхийг 80 өдөрт туулсан нь” –ийн адилаар 80 хоногийн дотор эх дэлхийг амжилттай тойрч чаджээ.

Швейцарийн иргэн, 22 настай эр дэлхийн ганцаарчилсан нислэг үйлдэж тойрсон хамгийн залуу хүн боллоо. Карло Шмид гэх тэрээр Жулес Вернийн тууж “Дэлхийг 80 өдөрт туулсан нь” –ийн адилаар 80 хоногийн дотор эх дэлхийг амжилттай тойрч чаджээ.Тэрээр долдугаар сарын 11-ний өдөр Зурикын нисэх буудлаас агаарын жижиг хөлөгтэйгөө гарсан бөгөөд 40000 км туулах бүртээ газардаж, хоол хүнс, түлшээ базаадаг байсан аж.


Тэрээр өнгөрөгч бямба гарагт анх хөөрсөн газартаа эргэн буусан бөгөөд гэр бүлийнхэн, найзууд, хайртай хүмүүс нь амжилтаар нь бахархан, түүнийг бүчин авч, баяр хүргэсэн байна. Шмид хүүхэд байхаасаа л онгоцонд дуртай байсан бөгөөд аавынхаа хамтаар нисэх онгоцны буудал дээр өнжих дуртай байсан гэнэ. Тэрээр өөрийн тус мөрөөдлөө биелүүлэхээр банкны ажлаасаа хүртэл гарсан байна.

Шмидийн өмнө АНУ-ын иргэн, 23 настай эр дэлхийг ганцаарчилсан нислэг үйлдэж, тойрсон хамгийн залуу хүн болж байсан бөгөөд тэрээр түүний амжилтыг ийнхүү эвдэж чадлаа.

О.Удвал 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Legion (122.254.127.34)

    2012-10-04

    40 myangan km gedeg chini delhiig neg toiroh zai tegeed neg ch buulgui toirson yum uu tegeed neg bus udaa toirchee dee eleg hushig ni