Монгол Улсын начин Д.Адъяатөмөр агсны нэрэмжит барилдаан болно

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Д.Адъяатөмөр агсны нэрэмжит  чөлөөт бөхийн барилдааны тэмцээн маргааш,
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Д.Адъяатөмөр агсны нэрэмжит  чөлөөт бөхийн барилдааны тэмцээн энэ сарын 05-06ны хооронд Налайх дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд  болно. Тэмцээнд өсвөрийн -58, 63, 69 кг буюу 1995 оноос хойш төрөгсөд, залуучуудын -120 кг буюу 1993 оноос хойш төрсөн тамирчид оролцох юм. Энэхүү тэмцээний гол зорилго нь ахмад үеэсээ суралцах, байгуулсан гавьяаг нь алдаршуулах, залуучуудын ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх, тэдний өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж. Тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбооноос томилогдсон шүүгчид шүүн явуулж жин тус бүр эхний гурван байр шалгаруулж тамирчдад медаль, мөнгөн шагналаар шагнан мөн жин тус бүрийн амжилтаар багийн дүнг гаргах гэнэ.

Г.Тэмүүлэн

www.unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)