Марихуаны тухай сонирхолтой 6 баримт
- 2012-10-04
- Дэлхий
- 0
1 . Марихуан ургуулдаг хүн ажилсаг гэгддэг байв
Америк 13 колонитой байх үед буюу 1619 онд Фермийн ажилчид марихуан тарьдаг байв. Тэд тус ургамлын сэтгэцэд ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй хэсгийг түүн авч, олс дээс, хувцас хунар болон завь хийдэг байсан байна.
1 . Марихуан ургуулдаг хүн ажилсаг гэгддэг байв

Америк 13 колонитой байх үед буюу 1619 онд Фермийн ажилчид марихуан тарьдаг байв. Тэд тус ургамлын сэтгэцэд ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй хэсгийг түүн авч, олс дээс, хувцас хунар болон завь хийдэг байсан байна.Ерөнхийлөгч асан Жорж Вашингтон, Томас Жефферсон нарын хэн хэн нь марихуаны фермтэй байсан аж.
2.АНУ-ын Засгийн Газар Нацистуудтай тэмцэлдэхдээ ашигладаг байв

Дэлхийн хоёрдугаар дайны үед, фермийн ажилчдыг дайн дажинг дарахын төлөөх үйлст өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүсч, марихуан ургуулахыг уриалдаг байсан бөгөөд Германы нацистуудыг дарахад чухал нөлөө үзүүлсэн хэмээн алдаршуулж, “Hemp for Victory” хэмээх киног хүртэл гаргаж байжээ.
3.Анагаах ухаанд өргөнөөр ашигладаг байв

Хятад ханзаар Марихуаныг “Ма” хэмээн тэмдэглэдэг байна. Хятадууд өнө эртнээс буюу МЭӨ 6000 оноос хойш хүнс, түлш, хувцас хунар, эм зэрэгтээ марихуаныг ихээр ашигладаг байжээ.Гэхдээ үүнээс өмнө буюу МЭӨ 2737 онд Эзэн Хаан Шин Нан өвчин зовиураа намдааж, үе мөчний өвчнөөс ангижрахдаа марихуаныг хэрэглэж байсан тухай тэмдэглэсэн байна.
4. Марихуан уушгинд сайн

Бразилийн уран бүтээлч Фернандо де ла Рок урлагийн бүтээлээ туурвихдаа хар тамхины утааг ашиглаж байгаа нь.
Саяхан Алабамагийн Их Сургуулийн судалгааны багийнхан 5000 хар тамхичин дунд туршилт явуулсан бөгөөд тэдний уушиг тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад хамаагүй багтаамж сайтай байсан гэнэ. Түүнчлэн тохиромжтой тунгаар хэрэглэх нь уушигны хавдраас сэргийлдэг тухай хачирхалтай туршилт хийснээ тэд 2005 онд мөн танилцуулж байжээ.
5. Марихуан гэх нэр хаанаас үүсэлтэй вэ

Марихуан гэдэг нэр хаанаас хэрхэн үүссэн талаар одоог хүртэл баталж нотолсон баримт сэлт байдаггүй ч, дэвшүүлсэн таамаглал бол олон байдаг аж. Биеэ үнэлэгч нартай харьцахдаа хэрэглэдэг бүдүүлэг үгс болох Мариа, Жуана гэх хоёр үгний нийлэмжээс үүсэлтэй гэх ардын дундах аман яриа байдаг бол “марагуанкуо” буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал гэдэг үгнээс гаралтай ч хэмээн ярьдаг байна.
6. Америкийн 14,4 сая+ хүн хар тамхи татдаг

АНУ-ын Засгийн Газраас 2007 онд гаргасан судалгаагаар 14,4 сая хүн хар тамхи хэрэглэдэг болохыг тогтоосон байна. Түүнчлэн, 2006 онд гаргасан нэгэн судалгаагаар марихуан худалдан авахын төлөө 35,8 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх тооцоо гарчээ. АНУ-ын нийт иргэдийн 42 хувь нь түүнийг сонирхон татаж үзсэн байдаг бөгөөд Ерөнхийлөгч Обама хүртэл хэрэглэж байсан аж. Марихуан тариалалтаараа дэлхийд тэргүүлэгч орон Мексик бол удаах нь Парагвай аж.
О.Удвал

Сэтгэгдэл (3)
(202.179.20.187)
40 tonnii container zarna 99114329
(202.179.20.187)
40 tonnii container zarna 99114329
(202.179.20.187)
40 tonnii container zarna 99114329