Б. Номин мөнгөн медал хүртлээ

Амралтын өдрүүдэд ОХУ-ын Якутск хотод болсон ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний нэрэмжит “Гран при” олон улсын
Амралтын өдрүүдэд ОХУ-ын Якутск хотод болсон ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний нэрэмжит “Гран при” олон улсын чөлөөт бөхийн тэмцээнд манай улсын тамирчин Б.Номин 55 кг-ын жинд өрсөлдөж, мөнгөн медалийн эзэн болсон бол тэмцээний хоёр дахь өдөр “Хасу-Мегаватт” клубын тамирчин П.Өнөрбат 74 кг-ын жинд барилдаж хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр мөнгөн медалийн төлөөх барилдаанд Хойд Осетийн бөх Зураб Наниевт 1:3, 0:1 онооны харьцаагаар ялагдсан бөгөөд хүрэл медалийн төлөө Туркийн бөх Сердал Каталтай барилдаж 4:1, 2:0 онооны харьцаагаар ялжээ.

Ч. Батцэцэг

www.unen.mn




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)