Японы таван их сургууль хакердуулжээ
- 2012-10-08
- Дэлхий
- 0
Олон улсын хакерчдын нэгдсэн бүлэг дэлхийн топ их дээд сургуулиудын мэдээллийг хулгайлсан гэдгээ мэдэгджээ. “Гостшелл” хэмээх нэрээрээ алдаршсан хакерын бүлэглэлийнхэн даваа гарагт 100 их дээд сургуулийн 120000 гаруй нарийн мэдээллийг өөр дээрээ байршуулсан гэдгээ хэлсэн байна.
Олон улсын хакерчдын нэгдсэн бүлэг дэлхийн топ их дээд сургуулиудын мэдээллийг хулгайлсан гэдгээ мэдэгджээ. “Гостшелл” хэмээх нэрээрээ алдаршсан хакерын бүлэглэлийнхэн даваа гарагт 100 их дээд сургуулийн 120000 гаруй нарийн мэдээллийг өөр дээрээ байршуулсан гэдгээ хэлсэн байна. Хохирогчдын тоонд Харвард, Кембрижийн их сургуулиудаас гадна Японы таван их дээд сургууль багтсан байсан гэнэ.
Олон улсын хакерчдын нэгдсэн бүлэг дэлхийн топ их дээд сургуулиудын мэдээллийг хулгайлсан гэдгээ мэдэгджээ. “Гостшелл” хэмээх нэрээрээ алдаршсан хакерын бүлэглэлийнхэн даваа гарагт 100 их дээд сургуулийн 120000 гаруй нарийн мэдээллийг өөр дээрээ байршуулсан гэдгээ хэлсэн байна. Хохирогчдын тоонд Харвард, Кембрижийн их сургуулиудаас гадна Японы таван их дээд сургууль багтсан байсан гэнэ.Токиогийн Их Сургуулийнхан ажилчдын цахим хаяг, утасны дугаар болон лабораториудын хаяг цөм хулгайлагдсан байх хэмээн сэжиглэж байгаа бөгөөд яаралтай арга хэмжээ авч, компьютерийн системээ хэсэгчлэн идэвхигүй болгожээ. Сургуулийн зүгээс үнэхээр хакердсан эсэх, мөн бусад мэдээлэл рүү хандаж байгаа эсэхийг шалгахаар тус арга хэмжээг авсан байна. Нагояа мужийн их сургууль мөн адил арга хэмжээ авчээ. Кёотогийн Их Сургууль болон бусад хоёр их сургууль мөн системээ шинэчилж, мэдээллээ нууцалж эхэлсэн байна.
О.Удвал

Сэтгэгдэл (2)
zarna (122.201.18.177)
40 tonnii container zarna 99114329
zar (122.201.18.160)
40 tonnii container zarna 99114329