Хунтайж Уиллиам Фокландын арал руу ниснэ

Хунтайж Уиллиам ирэх хоёрдугаар сард Фокланд арлыг зорих нисгэгчдийн багт багтаж, нисэхээр болсон тухай Британий Батлан Хамгаалахын яамнаас мэдээллээ.
Хунтайж Уиллиам ирэх хоёрдугаар сард Фокланд арлыг зорих нисгэгчдийн багт багтаж, нисэхээр болсон тухай Британий Батлан Хамгаалахын яамнаас мэдээллээ.

Тэрээр Британий Агаарын Нисэх хүчний дөрвөн нисгэгчийн нэгээр нь  ажиллах бөгөөд энэхүү нислэг нь түүнд бэлтгэл сургуулилт болоод зогсохгүй албан үүргийнх нь нэгээхэн хэсэг болох гэнэ. Жилд нэг удаа болдог тус агаарын хүчний аврах ажиллагаа, хайгуулын ажил 24 цагийн турш үргэлжлэх бөгөөд албан үүргээ гүйцэтгэснийхээ дараа Их Британид ирэх зургадугаар сард болох Хатан хаан Даймонд Жубилийгийн хаан ширээг барьснаас хойшхи 60 жилийн ойн бэлтгэл ажилд туслахаар яаравчлан ирэх ажээ.

Уиллиамын энэхүү айлчлал Фокланд арал дээр Британи Аргентин хоёр улсын хооронд болсон дайнаас хойш 30 жилийн дараа болж байгаагаараа олны анхаарлыг татаж байгаа юм.

Сонирхуулахад, Өмнөд Америкаас 460 км-т орших Өмнөд Атлантикийн далайн Фокланд арал нь 1833 оноос хойш Британий мэдэлд байж байгаад, 1982 оноос Аргентиний эзэмшилд очсон байна. Энэхүү дайнд Аргентиний 600, Британий 255 цэрэг амь үрэгдэж байжээ.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)