Технологийн бизнесмэнүүдийн ихэнхи нь цагаач иргэд байдаг
- 2012-10-08
- Дэлхий
- 0
АНУ-ын техник технологийн өлгий гэгддэг Силикон Валли хотоос ажлын
гараагаа эхэлсэн бизнесмэнүүдийн 40 гаран хувь нь цагаач иргэд байдаг
тухай нэгэн сонирхолтой судалгаа гарчээ.
АНУ-ын техник технологийн өлгий гэгддэг Силикон Валли хотоос ажлын гараагаа эхэлсэн бизнесмэнүүдийн 40 гаран хувь нь цагаач иргэд байдаг тухай нэгэн сонирхолтой судалгаа гарчээ.
Калифорни мужид харьяалагдах тус жижиг хот нь Apple, Google болон бусад нэр хүндтэй компаниудын үүсгэн байгуулагдсан төрөлх хот юм. Түүнчлэн, бусад мэдээлэл технологийн холбогдолтой үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын анхны гараа тус хотоос эхэлсэн байдаг байна.
АНУ-ын ашгийн бус байгууллага болон Их Сургуулийн судлаачдын хамтарч гаргасан уг судалгаагаар 2006 оноос хойш мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт компаниудын 43,9 хувь нь цагаач тэргүүнтэй болохыг тогтоосон байна. Тэдний 32 хувь нь Энэтхэг гаралтай байсан бол 5,4 хувь нь Хятад, мөн 5,4 хувь нь Англи, үлдсэн 4,8 хувь нь Япон гаралтай хүмүүс байсан гэнэ. Ийнхүү тус судалгаа АНУ-ын эдийн засагт гадны цагаач иргэд чухал нөлөө үзүүлж байгааг харуулсан байна.
Тиймээс ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хэлэлцэх асуудлуудын дунд цагаач иргэдийн асуудал чухлаар хөндөгдөж, улсын цөм болсон салбарт хувь нэмрээ оруулж буй цагаач иргэдэд олгох боломжуудыг нэмэгдүүлэх талаар яригдах нь дамжиггүй болоод байна.

Сэтгэгдэл (1)
(122.201.18.170)
enethegchuud tm tolgoitoi bdg gej uu