Заалны олс таталтын Азийн тэмцээн болно

ӨМӨЗО-ны Ордос хотноо заалны олс таталтын Азийн ес дэх удаагийн тэмцээн энэ сарын 11-12-нд болно. Манай улсаас “Аварга” үндэсний биеийн тамирын дээд сургуулийн дасгалжуулагч, улсын начин Д.Адъяахүүгийн удирдлага дор эрэгтэй, эмэгтэй баг бэлтгэл сургуулилтаа базааж байна.

ӨМӨЗО-ны Ордос хотноо заалны олс таталтын Азийн ес дэх удаагийн тэмцээн энэ сарын 11-12-нд болно. Манай улсаас “Аварга” үндэсний биеийн тамирын дээд сургуулийн дасгалжуулагч, улсын начин Д.Адъяахүүгийн удирдлага дор эрэгтэй, эмэгтэй баг бэлтгэл сургуулилтаа базааж байна. Тэмцээнд оролцох багийг Бүх ард түмний XIV наадмаас шалгаруулж Азийн гишүүн 26 орны тамирчидтай өрсөлдүүлэх юм. Манай улсын тамирчдын хувьд дээрх тэмцээнд 2006, 2010 онд оролцож байсан. Дашрамд дуулгахад, дээрх баг өнгөрсөн наймдугаар сард болсон Монгол туургатны олс таталтын гадаа талбайн төрөлд 16 багтай өрсөлдөж эрэгтэй баг мөнгө, холимог баг хүрэл медаль хүртсэн билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)