Афганистанд ээж, охин хоёрын амийг хөнөөсөн хэрэг гарлаа

Энэ пүрэв гарагт Газни хотын захирагчийн албанаас 300 метрийн зайд орших Хаважа Хаким хэмээх газарт ээж охин хоёрыг хэрцгийгээр буудаж хөнөөсөн хэрэг гарчээ
Энэ пүрэв гарагт Газни хотын захирагчийн албанаас 300 метрийн зайд орших Хаважа Хаким хэмээх газарт ээж охин хоёрыг хэрцгийгээр буудаж хөнөөсөн хэрэг гарчээ. Афганистаны армийн цэргүүд хэргийн газраас тэдний цогцсыг олж, цагдаагийнханд мэдэгдсэн байна. Цагдаагийн албан хаагчид тэдний үхэлд эмэгтэйг завхайрсан хэмээн удаа дараа дарамталж байсан нэгэн Талибан эрийг буруутгаж, сэжиглэж байгаа ажээ.

Одоогийн байдлаар хоёр иргэнийг хэрэгт сэжигтнээр татаж, баривчлаад байгаа гэнэ.

Гэрчүүдийн хэлж байгаагаар, нас барсан эмэгтэй, охин хоёрын гэрт зэвсэглэсэн этгээд дайрч орж, тэднийг хашаа руу түрж гаргаад, улмаар буудаж амь насыг нь хөнөөсөн байна.

Кабул Кандахар хотын хооронд оршдог Газни хотод сүүлийн жилүүдэд энэ төрлийн хэрэг ихээр гарах болсон бөгөөд Талибаны босогчид хотын томоохон дүүргүүдийг хараандаа авч, үүнтэй адил аймшигт хэргийг олноор үйлдэх болжээ. Одоогийн байдлаар хотын 18 дүүргийн долоо нь л Афганы засгийн газрын хяналтан дор байгаа ажээ.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)