Өсвөрийн үндэсний бөхийн аваргууд тодорлоо

Өсвөрийн үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдаан өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө. Монгол бөхийн өргөөнд болсон тэмцээн хоёр өдөр үргэлжилж аваргаа тодруулсан юм.
    Өсвөрийн үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдаан өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө. Монгол бөхийн өргөөнд болсон тэмцээн хоёр өдөр үргэлжилж аваргаа тодруулсан юм. Тэмцээн 16, 17, 18 гэсэн гурван насны ангиллаар явагдсан. Нэг насанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 30 хүүхэд оролцсон бөгөөд тойргийн журмаар барилдаанаа зохион байгуулсан байна. Нийт 29 тойрог барилджээ. Ингээд аваргуудыг танилцуулъя.


16 нас:
1. Э.Амартүвшин /Сонгинохайрхан дүүрэг/ - 28 даваагаар I байр
2. Г.Амгалан / Багахангай/ -25 даваагаар II байр
3. Б.Айдос /Баян-Өлгий/ -24 даваагаар III байр
4. Б.Одсүрэн / Хан-Уул дүүрэг/ -24 даваагаар IV байр
5. Х.Нямдорж /Булган/ -23 даваагаар V байр

17 нас:
1. Д.Цэнд-Аюуш /Баянгол дүүрэг/ -27 даваагаар I байр
2. Б.Самданжамц /Төв/ -24 даваагаар II байр
3. Э.Лхамхүү /Увс/ -24 даваагаар III байр
4. Г.Төрмөнх /Дорнод/ -24 даваагаар IV байр
5. Э.Жүгдэрнамжил /Баянхонгор/ -23 даваагаар V байр

18 нас:
1. Б.Серик /Баян-Өлгий/ -28 даваагаар I байр
2. Ө.Дүүрэнбаяр /Сонгинохайрхан/ -26 даваагаар II байр
3. Л.Энхсаруул / Баянгол дүүрэг/ -25 даваагаар III байр
4. Э.Өлзийсайхан / Хөвсгөл / -23 даваагаар IV байр
5. Д.Урианхай / Багануур/ -22 даваагаар V байр

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)