Экс ерөнхийлөгчийн цогцсыг гаргав

   Туркийн эрх баригчид экс Ерөнхийлөгч Тургут Озалыг хордож амиа алдсан байж магадгүй хэмээн сэжиглэж, түүний шарилыг шинжилгээнд хамруулахаар болжээ.
   Туркийн эрх баригчид экс Ерөнхийлөгч Тургут Озалыг хордож амиа алдсан байж магадгүй хэмээн сэжиглэж, түүний шарилыг шинжилгээнд хамруулахаар болжээ. Энэ дагуу цогцсыг Стамбул хот дахь оршуулгын газраас ухан гаргасан байна. Бүгд найрамдах улсын найм дахь Ерөнхийлөгч Тургут Озал 1993 оны дөрөвдүгээр сарын 17-нд буюу 66 настайдаа Анкара хот дахь Ерөнхийлөгчийн ордонд нас баржээ. Тэрбээр тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Түүнийг зүрхний шигдээс болсон гэж албаны дүгнэлт гарсан ч гэр бүлийнх нь хордож амиа алдсан гэж үзэж байжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)