Таван Орос эмэгтэй тутмын нэг нь В.Путинтай гэрлэхийг хүсдэг

  Оросын “Левада” судалгааны төвийн дүнгээр, тус улсын таван эмэгтэй тутмын нэг нь Ерөнхийлөгч Владимир Путинтай гэрлэхийг хүсдэг байна.
  Оросын “Левада” судалгааны төвийн дүнгээр, тус улсын таван эмэгтэй тутмын нэг нь Ерөнхийлөгч Владимир Путинтай гэрлэхийг хүсдэг байна. Орос эмэгтэйчүүдийн 20 хувь нь Кремлийн тэргүүнтэй гэрлэхийг хүсдэг бол 66 хувь нь түүнээс татгалзжээ. Харин нас болон боловсролоор нь авч үзвэл, 25-39 насны эмэгтэйчүүд болон бүрэн дунд боловсролтой эмэгтэйчүүдийн тус бүр 25 хувь нь түүнтэй гэрлэхийг хүсдэг гэдгээ хэлжээ. Түүнчлэн бүрэн дундаас доош боловсролтой, амьдралын боломж тааруу, тосгоны оршин суугч эмэгтэйчүүдийн тус бүр 20 гаруй хувь нь “тийм” гэсэн хариултыг сонгож, В.Путинтай гэрлэхийг хүсчээ. Өнгөрөгч гуравдугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин ялалт байгуулсны дараа орос эмэгтэйчүүдийн 23 хувь нь түүнтэй гэрлэхийг хүсч байжээ. Дашрамд дурдахад, дэлхийн хамгийн нөлөөтэй хүнээр тодорсон В.Путин өнгөрөгч 7-ны өдөр 60 нас хүрсэн юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)