С.Лавров Сирийн асуудлаар хэлэлцэв
- 2012-10-08
- Дэлхий
- 0
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров өнгөрөгч долоо хоногийн
пүрэв гаригт Пакистанд айлчлах үеэрээ тус улсын удирдлагуудтай Сирийн
нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. С.Лавров Пакистаны Гадаад харилцааны
сайд Хина Раббани Харын урилгаар тус улсад айлчилсан ба Исламабад хотноо
түүнтэй уулзжээ.
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт Пакистанд айлчлах үеэрээ тус улсын удирдлагуудтай Сирийн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. С.Лавров Пакистаны Гадаад харилцааны сайд Хина Раббани Харын урилгаар тус улсад айлчилсан ба Исламабад хотноо түүнтэй уулзжээ.
Энэ үеэр Сириэс гадна Афганистаны асуудлаар хэлэлцэж, хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Сирийн сөрөг хүчний бүлгүүд тус улсад 18 сар үргэлжилж буй хүчирхийллийн улмаас 20 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж мэдэгддэг бол НҮБын тооцоогоор, тус улсад энэ хүчирхийллийн улмаас 18 мянга гаруй хүн амь үрэгдсэн аж.
Харин Сирийн Засгийн газар 8000 мянган хүн амь үрэгдсэн, тэдний ихэнх нь Засгийн газрын цэргүүд гэж мэдэгддэг юм. Юутай ч, барууны орнууд Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг ОХУ, Хятад Сирид цэргийн хүч оруулах НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэх зуур хүчирхийллээ дэвэргэж байна хэмээн хурцаар шүүмжилсээр байна.

Сэтгэгдэл (0)