Гэрийн даалгавар баяртай

Германы ахлах сургууль “Элса Брэндстром” сурагчдадаа гэрийн даалгавар өгөхгүй байхаар шийджээ. Сургуулийн авсан тус арга хэмжээ сурагчдад маш их таалагдаж байгаа бөгөөд бусад сургуулийн сурагчдын атаархлыг төрүүлж байгаа гэнэ.

Германы ахлах сургууль “Элса Брэндстром” сурагчдадаа гэрийн даалгавар өгөхгүй байхаар шийджээ. Сургуулийн авсан тус арга хэмжээ сурагчдад маш их таалагдаж байгаа бөгөөд бусад сургуулийн сурагчдын атаархлыг төрүүлж байгаа гэнэ. “Вэст Дойчи Аллгемейн Зейтунг” сонины сэтгүүлч тус хачирхалтай арга хэмжээг сурвалжлан, юуны учир ийм арга хэмжээ авахаар болсныг тодруулсан бөгөөд “Элса Брэндстром” сургуулийн багш Брижит Фонтейн “Хүүхдүүд гэрийн даалгаврыг залхуутай ажил мэтээр хүлээж авч, хийх маш дургүй байдаг.

Гэрийн даалгавар их өглөө гээд хүүхдүүдийн сурлага төдийлөн сайжирдаггүй. Тиймээс тэдэнд урлаг, спортоор хичээллэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд нь туслах зорилгоор энэхүү арга хэмжээг авч туршиж байгаа юм” хэмээн тайлбарлажээ. Тэрээр мөн хүүхдүүдийн идэвхи сайжирч байгааг онцлон тэмдэглэсэн байна. Сурагчдад гэрийн даалгавар өгөхийн оронд сургууль дээрээ идэвхитэй суралцах цагийг багахан хэмжээгээр уртасгасан бөгөөд илүү цагаараа сурагчид ойлгохгүй байгаа хичээлээ багшаасаа асууж, найз нөхөдтэйгөө хамтран хичээлээ давтах ёстой аж.

Тиймээс сургуулийн зүгээс эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд буй тус арга хэмжээ сурлагын амжилтанд сөргөөр нөлөөлөхгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Сургууль “Гэрийн даалгавар баяртай”-г хоёр жилийн хугацаанд турших бөгөөд үр дүнтэй байвал цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.

О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (122.201.18.169)

    2012-10-09

    real

  • (122.201.18.139)

    2012-10-09

    germaniudiin arga hemjee yas bdag bj boloh l yum

  • (202.179.20.189)

    2012-10-09

    neeh udahgui bh oo

  • (202.179.20.189)

    2012-10-09

    gah gah goe yum beee

  • (202.179.20.189)

    2012-10-09

    gah gah goe yum beee

  • (202.179.20.189)

    2012-10-09

    gah gah goe yum beee