Японы Ерөнхий сайд гамшгийн бүсэд зочилжээ
- 2012-10-09
- Дэлхий
- 0
Японы Ерөнхий сайд Ёшихико Нода өнгөрөгч ням гаригт зүүн хойд зүгийн
Фукушима муж дахь “Фукушима Дайчи” цөмийн цахилгаан станцад зочилжээ.
Японы Ерөнхий сайд Ёшихико Нода өнгөрөгч ням гаригт зүүн хойд зүгийн Фукушима муж дахь “Фукушима Дайчи” цөмийн цахилгаан станцад зочилжээ. Тэрбээр өнгөрөгч оны гуравдугаар сард газар хөдлөлт, цунамид өртсөн энэ цөмийн үйлдвэрт анх удаа зочилсон нь энэ юм. Цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдийг дахин ажиллуулахыг дэмжиж буй тэрбээр цөмийн хор хохиролтой танилцахаар өөрийн биеэр хүрэлцэн ирсэн нь энэ аж.
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын ослын дараа Японд цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдийг хаасан. Үүний улмаас тус улс эрчим хүчний хомсдолд орж эхэлсэн байна. Фукушимагийн цөмийн цахилгаан станцын ослыг мэргэжилтнүүд Чернобылийн ослын дараах дэлхийн хоёр дахь том цөмийн сүйрэл гэж онцолсон.
Далайн эргийн ойролцоохь “Фукушима Дайчи” станц газар хөдлөлт, цунамид өртсөний дараа цөмийн тогоонуудынх нь гурав нь хэсэгчлэн эвдэрч, үүний улмаас цацраг идэвхт бодис алдагдаж, агаар, хөрс, далайн усанд шингэсэн. Юутай ч, тус улсын эрдэмтэд цөмийн сүйрэл болсон уг бүс нутаг дахь цацраг идэвхт бодисыг бүрэн арилгахад наанадаж 30 жил шаардлагатай гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл (0)